Ажлын хэсэг Гашуун сухайт, цагаан хаданд ажиллана

3453 2017/11/04 0

Засгийн газар 21 аймгийн ЗДТГ-ынхантай цахим хурал хийсэн билээ. Өмнөговь аймгийн хувьд дараах 3 асуудлыг танилцуулсан байна.

1.Нүүрс тээврийн автомашины цуваа 130 км-т хүрсэн. Хилээр өдөрт 1600 машин нэвтрүүлэх боломж байдаг бол одоогоор өдөрт 500 орчим машин нэвтэрч байна.Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ажлын хэсэг томилж Цагаан хад, Гашуун сухайт хилийн боомтод ажиллуулж, жолооч тээвэрлэгчдийн өмнө тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх нэн тэргүүний шаардлага байна.

2. Ирэх онд Өмнөговь аймаг улсын төсөвт 66 тэрбум төгрөг төвлөрүүлэх норм тогтоож өгсөн нь Өмнөговьчуудын хувьд биелүүлэхгүй боломжгүй төсөв ба бодит судалгаа тоо баримт дээр үндэслэж эргэн хянахыг аймгийн удирдлагууд онцоллоо.

3. Сэврэй суманд өвс тэжээлийн фонд байгуулах талаар санал танилцууллаа.

Цахим хурлын үр дүнд эхний ээлжинд Цагаан хад, Гашуун сухайт хилийн боомтод ЗГХЭГ-аас ажлын хэсэг ажиллуулахаар боллоо. Тэнд ажиллаж амьдарч буй 6000 гаруй жолооч тээвэрлэгч, 10000 орчим иргэний олон асуудал шийдэгдэнэ гэж итгэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-3=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?