Төрийн хүнд суртал дугуйны үйлдвэрт чөдөр болжээ

4999 2017/11/06 1

Иргэн Г.Дашням "Никел Ганбаа" брэндийн унадаг дугуйны үйлдвэртэй. 2011 оноос дугуй үйлдвэрлэж эхэлсэн. Тэрээр шаркуудаас 253 сая төгрөгийн санхүүжилтийг хүсч компанийхаа 15 хувийн эзэмшлийг санал болголоо. Тэд хүүхдийн, уулын, ачааны дугуй, тэргэнцэр хийж байсан хөдөлмөрч улс. 4 дугуйтай мотцикль хүртэл бүтээж байсан туршлагатай. Бусад бүтээгдэхүүнээс ялгарч байгаа нь хөнгөн цагааны хайлшаар хийдэг, өнгөлөг бас загварлаг дугуй урладаг. Жилд  50 орчим дугуй "бүтээдэг”. 2017 онд үйлдвэрээ туршаад анхны 100 дугуйг үйлдвэрлэн зах зээлд борлуулжээ. Худалдаанд хямдхан дугуй 500-600 мянган төгрөг байдаг аж. Сүүлийн жилүүдэд монголчууд уулын дугуйг ихээр сонирхох болсон. Залуус бас хотын дугуйг ихээр унах болжээ.  "Никел Ганбаа" Эхний жилдээ 4950 дугуй үйлдвэрлэх тооцоо хийжээ.

 

 

 

Замын түгжрэл, таргалалт, эрүүл мэнд зэрэг олон асуудлыг унадаг дугуйн хэрэглээ шийдэх учраас ирээдүйтэй төсөл хэмээн шаркууд овоо тоосон. Долоон жил ажиллахдаа 316 ширхэг дугуй үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэн цаашдаа улам чанартай дугуй үйлдвэрлэх хүсэлтэй аж. 2014 онд гэхэд улсын хилээр 14 мянган ширхэг унадаг дугуй орж ирсэн гэхээр  "Никел Ганбаа"-гийн үйлдвэрлэл сэргэвэл ч боломжийн үндэсний үйлдвэрлэл болох байх. Драгонд түрээсийн байранд ажилладаг энэ хөдөлмөрч залуугийн бизнесийг монгол залуус  худалдан авалтаар дэмжих цаг нь болжээ. Тэд өдөртөө 18 орчим дугуй угсарч, рамаа босгодог гэнэ. Өнгөрсөн долоон жил бизнес эрхлэхэд төрийн байгууллагуудын хүнд суртал ихээхэн саад болдог тухай үндэсний үйлдвэрлэгч Г.Дашням шарк Л.Чинбатад дуулгасан юм.

 
Стандартын нэг зөвшөөрөл авах гэж жилээс илүү хугацаагаар хүлээдэг нь монголын төрийн байгууллагуудын эмгэнэл юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Д.Сүхбаатарын талбайд дотоодод үйлдвэрлэсэн дугуйгаа тавьж олонд сонирхуулая гэхээр огт зөвшөөрөл олгодоггүй гэнэ.  Монголчуудыг спортлог болгон эрүүлжүүлэх хамгийн амархан арга нь дугуй гэж Л.Чинбат Амартүвшин шарк нар ярилцаж нэгэн төсөл хийх гэж байсан тухайгаа хэлж, түүнийг дэмжиж олон сайхан санааг хэлж өгсөн юм. "Никел Ганбаа"-гийн 49 хувийг шаркууд авахаар боллоо. 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
2+2=?
Хариуг энд бичнэ үү:*
  • hg
  • 2017/11/10 19:37
sharkuuddda bayrlla neg ch gesen mongol biznese demjjee
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?