Аврагч, гал сөнөөгч М.Лувсанданзан ДАШТ-ээс мөнгөн медаль хүртжээ

2905 2017/11/06 0

Өнгөрсөн 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдсан Пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Сүхбаатар аймгаас Монгол Улсаа төлөөлөн оролцсон багш, шавь хоёр Дэлхийн хошой медальтан боллоо.

WRPF холбооны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих газрын дарга, дэд хурандаа З.Мөнх-Эрдэнэ -100 кг-ын төрөлд аваргын алтан медаль, Онцгой байдлын газрын аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч М.Лувсанданзан -82,5 кг-ын нээлттэй төрөлд мөнгөн медаль хүртжээ.

Тэд 2016 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож З.Мөнх-Эрдэнэ алт, М.Лувсанданзан мөнгөн медаль, хүртэж байсан юм. Тэдний хувьд дэлхийн аваргын хошой медальтнууд болж, спортын түүхэнд бичигдэхүйц томоохон амжилтын эзэд боллоо. Пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн-2017 тэмцээнд 30 гаруй орны тамирчид оролцсон байна.


.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
4+4=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?