Увсчууд Засаг дарга Д.Батсайханаа огцрохыг шаардав

2751 2017/11/08 0

 

Увс аймгийн Улаангом хотын төвд аймгийн тус Засаг дарга Д.Батсайханыг огцруулах иргэдийн тайван жагсаал өчигдөр болжээ. Тус тайван жагсаалд 500 гаруй хүн оролцсон байна.

Увсчууд Засаг дарга Д.Батсайханыг гэмт хэрэгт холбогдсон атлаа албан тушаалд томилогдсон. Танил талгүй жирийн иргэдэд сэтгэлгүй ханддаг. Мэргэжлийн чадварлаг хүмүүсээ ажлаас нь олноор халсан. Иргэдийнхээ үгийг сонсдоггүй, өөрийн тойрон хүрээлэгчдээсээ өөр хэний ч үгийг тоодоггүй. Хэл амаар доромжилж хөөдөг зэрэг асуудал тавьж, огцрохыг шаарджээ. Мөн тайван жагсаалын үеэр аймгийн удирдлагуудынхаа садан төрөл, найз нөхдөө ажилд авсан талаархи мэдээллийг самбарт байрлуулж, иргэд мөн өөрсдийн мэдэж байгаа мэдээллээ самбарт бичсэн байжээ.

Увс аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч Ц.Батболдын хэлснээр,гурван цаг үргэлжилсэн тус цуглааны үеэртус аймгийн удирдлагын зүгээс цахилгаан таслах, жагсаалд оролцохоор ирж буй иргэдийг замаас нь тосож буцаах, ах дүү хамаатан садан нь жагсаалд оролцсон бол ажлаас нь хална гэж дарамталсан байна. Гэвч иргэд олноороо очиж, Засаг дарга Д.Батсайханыг огцруулахыг дэмжиж гарын үсгээ зуржээ.

Улмаар гарын үсэг бүхий бичгээ тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Э.Насанбатад өгөхөөр очсон ч Улаанбаатар хотыг зорьсон байсан тул аймгийнхаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны мэргэжилтэн Жи.Сорогт хүлээлгэн өгч, жагсаалаа өндөрлүүлжээ.


 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
7+7=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?