Бүргэдчин охин Айшолпан эмч болох мөрөөдөлтэй

2802 2017/11/10 1

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр "Бүргэдчин охин” нэрээр олон улсад алдаршаад буй Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын "Зайяед” сургуулийн 11-р ангийн сурагч Айшолпан Нургаевийг хүлээж авч уулзан баяр хүргэлээ.10 наснаасаа бүргэд сургаж эхэлсэн охины амьдралаас сэдэвлэсэн "Бүргэдтэй анчин” кино энэ сарын 2-нд АНУ-ын Нью-Йорк хотноо болсон Азийн нийгэмлэгийн их наадмаас "Ази тивийг өөрчлөгч иргэн” хэмээх шагнал хүртсэн байна."Бүргэдтэй анчин” сайхан кино болсон байна лээ. Дүүдээ баяр хүргэж, улам их амжилт хүсье гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтын эхэнд хэллээ. -Эмэгтэй хүн ямар агуу хүч тэнхээтэй, эр зоригтой, хурдан шаламгай, дайчин давшингуй, тэсвэр тэвчээртэй байдаг юм бэ гэдгийг миний дүү дэлхий ертөнцөд харуулж, улсынхаа нэрийг таниулж байна. Дүүдээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье. Эрэлхэг зоригтой охин өсгөж хүмүүжүүлсэн аав, ээждээ Ерөнхий сайдын мэндийг хүргээрэй гэлээ. Эмч болох мөрөөдөлтэй. Гэсэн ч кинонд тоглосных нь дараагаар түүнд Харвард болон Лондонгийн их сургуулиас суралцах эрх олгон, оюутнаар элсүүлэх хүсэлтээ ирүүлсэн байна. Кинонд тоглох хэдий сайхан ч эмч болох мөрөөдөл минь хэвээрээ гэж Н.Айшолпан охин Ерөнхий сайдад ярилаа. Уулзалтад УИХ-ын гишүүн Г.Солтан, УИХ, Засгийн газрын гишүүн Х.Баделхан нар байлцсан бөгөөд тэд Айшолпан охины нэр хүндээр "Бүргэдийн баяр”-ыг зорьж ирэх жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж, казах айл өрхүүд охидоо бүргэдчин болох сонирхолтой болж байна гэдгийг хэлжээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
2+2=?
Хариуг энд бичнэ үү:*
  • trtr
  • 2017/11/10 12:42
bagaasaa tsus uzeh durtai bolson hun mes zasliin emch boloh baih daa
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?