Математикийн олимпиадад оролцсон сурагчид шагнал хүртэв

1676 2017/11/13 0

 Филиппин Улсын Давао хотноо 2017 оны арваннэгдүгээр сарын 8-наас 12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан олон улсын математикийн олимпиадын бага ангийн төрөлд Монгол Улсаас найман сурагч оролцож, бүгд шагнал хүртлээ. Дэлхийн 20 гаруй улс оролцсон олон улсын математикийн олимпиадын хувийн төрөлд Орхон аймгийн дөрөвдүгээр сургуулийн 5 "д" ангийн сурагч Эрдэнэбатын Энхжин, Улаанбаатар хотын "Соёмбо" бага сургуулийн 4 "а" ангийн сурагч Чиндэгсүрэнгийн Чингүн, Дорноговьаймгийн Замын-Yүдсумын"Үлэмжтэнгэр"сургуулийн 6 "а"ангийн сурагч Отгонсэлэнгийн Энхзул, Эрдэнэ-Очирын Тэлмүүн нар тус тус хүрэл медаль хүртжээ.

Мөн "Соёмбо" бага сургуулийн 4 "а" ангийн сурагч Гарамын Нармандах, Дархан-Уул аймгийн "Монгол Оюу" сургуулийн 6.1 ангийн сурагч Пүрэвбатын Даваа-Эрдэнэ, Баянхонгор аймгийн "Номуун далай" цогцолбор сургуулийн 5 "г" ангийн сурагч Өнөржаргалын Оджаргал, Баянхонгор аймгийн "СоогоСeйкeо" дунд сургуулийн 6 "б" ангийн сурагч Гантулгын Бат-Итгэл нар тусгай шагнал авлаа. Багийн ангилалд манай сурагчид хоёр баг болж оролцон, хоёул "Хүрэл цом", хүрэл мeдаль хүртсэн байна.Олон улсын математикийн олимпиадад амжилттай оролцсон манай улсын багийг Монголынматематикийнолимпиадынхорооныгишүүн, доктор Баасанжавын Батцэнгэл ахалсан бөгөөд Дархан-Уул аймгийн "Монгол Оюу" сургуулийн багш Хавдийн Төмөрхан, Баяхонгор аймгийн "Алгоритм" сургалтын төвийн багш Сүхбаатарын Цагаан нар багшаар ажиллажээ.

Энэ удаагийн олон улсын математикийн олимпиадад анх удаа хөдөө орон нутгаас зургаан хүүхэд оролцсон нь манай улсын хувьд онцлог үйл явдал болж байгаа юм. Шагнал авсан сурагчид 2017 оны арваннэгдүгээр сарын 13 буюу өнөөдөр эх орондоо ирэх аж. Дашрамд дурдахад, манай хүүхдүүдийн ганзага дүүрэн ирсэн ITMO-International Teenagers Mathematics Olympiad нь хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг нэр хүндтэй олимпиад юм байна.


 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-1=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?