10 тэрбумын сургуулийг алтаар барьсан уу?

4422 2017/11/13 1

Монголд гурван ээлжээр хичээллэдэг 28 сургуулийн 10 мянга орчим сурагч байгаа талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээлж байсан. Бодит байдал ийм байхад нэг сургуулийг 8-10 тэрбум төгрөгөөр барьдаг нь хаанахын жишиг вэ?  Энэ асуудлыг өнгөрсөн долоо хоногт төсөв хэлэлцэх үед УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хөндсөн юм. Тэрээр, "10 тэрбум төгрөгийн үнэтэй, найман тэрбум төгрөгийн үнэтэй сургуулиуд орж ирж байсан шүү. Концессийн өртөгтэйгөөр барьсан байдаг. Тэр одоо 10 тэрбум төгрөгөөр барьсан болохоор алтаар барьсан сургууль юм уу, ямар учир байна. Эсвэл сургууль доторх тоног, төхөөрөмжтэй, багшийнх нь орон гэртэй нь барьж байгаа юм уу”  хэмээн төсвийн хуваарилалтын бас нэг гажгийг шүүмжилсэн юм. Хөрөнгө, мөнгө тааруу манай орны хувьд төсвийн хуваарилалтыг хянадаг болмоор юм.

"Говь-Алтай аймагт таван тэрбум төгрөгөөр дээд сургууль барихаар болсон ч жил бүр 500 сая төгрөгийг төсвөөс олгож ирсэн. Ингээд тооцохоор тэр сургууль 5 жилийн дараа ашиглалтад орох юм байна л даа” хэмээн тэрээр төсвийн хуваарилалтын талаар шүүмжлэлтэй хандсан юм. 

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
8+8=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Ачу
  • 2017/11/13 15:43
Улс төрд ихэнх нь хулгайчууд ба дотоодын дайснууд байна!!!!
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?