Орон сууцны үнэ буурчээ

1034 2017/11/13 1

 
 

Монгол банк, "Тэнхлэг зууч” компанитай хамтран 2017 оны 10 дугаар сарын "Орон сууцны үнийн индекс”-ийг тооцоолон, танилцууллаа. Энэхүү тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ болон хуучин, нийт 4918 орон сууцны үнийг хамруулжээ. Энэ оны 10 дугаар сарын байдлаар орон сууцны үнийн индекс өмнөх сараас 0.2 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 0.2 хувиар тус тус буурсан байна. 

Тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн хуучин орон сууцны үнэ буурсан нь орон сууцны үнийн индекс буурахад нөлөөлжээ. Орон сууцны үнийн индексийг 2013 оны нэгдүгээр сараас тооцож эхэлсэн бөгөөд орон сууцны үнийн жилийн өсөлт 2014 оны гуравдугаар сард хамгийн өндөр буюу 23.7 хувьтай гарсан байна.Харин 2014 оны 12 дугаар сараас орон сууцны үнэ /өмнөх оны мөн үетэй харьцуулахад/ буурч эхэлсэн. Хоёр жил гаруй үргэлжилсэн орон сууцны үнийн бууралт саарч, өнөөгийн байдлаар орон сууцны үнэ орон сууцны үнийн индекс анх тооцож байсан үеийн түвшинд хүрээд байна.Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь 2017 оны 10 дугаар сарын байдлаар 2 сая 178 мянгантөгрөг болж өмнөх сараас 0.92 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6.86 хувиар тус тус өсчээ. 

 

ШИНЭ ОРОН СУУЦНЫ 1 М.КВ-ИЙН ДУНДАЖ ҮНЭ /2017.10/

Орон сууцны дундаж үнэ

2,178,000 төгрөг

Жилийн өсөлтийн хувь

6.86%

Сарын өсөлтийн хувь

0.92%

Хамгийн өндөр үнэтэй

Сүхбаатар

Хамгийн бага үнэтэй

Сонгино хайрхан

Харин хуучин хоёр өрөө байрны дундаж үнэ нь 2017 оны 10 дугаар сарын байдлаар 71 мянган 861 мянган төгрөг болж өмнөх сараас 0.15 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 5.23 хувиар тус тус буурсан байна.

ХУУЧИН 2 ӨРӨӨ БАЙРНЫ ДУНДАЖ ҮНЭ /2017.10/

Орон сууцны дундаж үнэ

71,861,000 төрөг

Жилийн өсөлтийн хувь

-5.23%

Сарын өсөлтийн хувь

-0.15%

Хамгийн өндөр үнэтэй

Сүхбаатар

Хамгийн бага үнэтэй

Сонгино хайрхан


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-1=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Амгаа
  • 2017/11/14 15:01
Ещё буурах ёстой
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?