М.Ананд энэ сарын “Кюүшюү башё”-д барилдахгүй

1172 2017/11/13 0

  Энэ оны мэргэжлийн сумо бөхийн сүүлийн тэмцээн "Кюүшюү башё” өчигдөр Фүкүока хотод эхэлсэн билээ. Кюүшюү башёд 22 монгол сүмоч дөрвөн зиндаанд хүч үзэх бөгөөд үүнээс дээд зиндаа буюу Макүүчид есөн бөх эрэмбэлэгдсэн байна. Кюүшюү башёгийн чансааг өнгөрсөн 9-р сард түрүүлсэн мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж тэргүүлж байгаа бол баруун жигүүрийг мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал магнайлж байна.Харин баруун жигүүрийн хоёрдугаарт жагссан, 71 дэх их аварга Какүрюү М.Ананд энэ сарын тэмцээнийг өнжлөө. Монгол сумочдоос маэгашира Такайнова А.Баасандорж бас бэртлийн улмаас өнжиж байгаа юм. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озэки цолоо алдаж, зүүн жигүүрийн сэкиваки цолтой хүч үзэхээр болжээ. Тэрбээр 10 ба түүнээс дээш давахад озэки цолоо эргүүлэн авна.


 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
1+1=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?