Францын Теддиг ялагдашгүй гэдгээ батлав

1582 2017/11/13 0

 

Жүдо бөхийн өнөө цагийн домогт аварга Тедди Ринье ДАШТ-ээс 10 дахь алтан медалиа хүртлээ. Мароккогийн Марракеш хотноо өнгөрсөн амралтын өдрүүдээр болсон жүдо бөхийн хүнд жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд Ринье ээлжит түрүүгээ авсан байна.

 


Тэрбээр Киргизстан, Гүрж, Тунисын бөхчүүдийг ялж, хэсгийн аваргын төлөө Монголын жүдоч Б.Тэмүүлэнг цэвэр ялсан. Улмаар хагас шигшээд Кубын тамирчныг, аваргын төлөө Бельгийн Тома Никифоровыг буулган авснаар алтан медаль хүртсэн юм. Хүрэл медалийг Кубын тамирчин Алекс Гарсия Мендоза гарджээ.


 

Ялалтынхаа дараа тэр 10 хуруугаа гозойлгон баяраа тэмдэглэжээ. Тэрбээр "Өнөөдөр би өөрийгөө 100 хувь байсан гэж хэлэхгүй. Гэхдээ өглөөнөөс эхлээд сэтгэл санаа өөдрөг, сайхан байсан. Би 10 дахь алтан медалийг хүсэж байсан. Мөрөөдөж ч байсан. Гэр бүлийнхнийхээ өмнө мөрөөдлөө биелүүлж чадлаа. Одоо би урт хугацааны амралт авна. Надад амралт зайлшгүй хэрэгтэй байна. Мэдээж жиндээ анхааралгүй яах вэ, гэхдээ биеэ амраана даа. Ирэх жил, эсвэл 2019 оны дэлхийн аваргад оролцох эсэхээ одоохондоо мэдэхгүй л байна”
хэмээжээ.

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
9+9=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?