Газар хөдлөлтөд өртсөн амиа алдагсдын тоо 335 болжээ

1779 2017/11/13 0

 

Дөнгөж өнөө өглөө та бүхэнд бүхэнд мэдээлж байсан Иран, Ирак улсуудын хил залгаа бүс нутагт болсон газар хөдлөлтөөс болж амиа алдагсдын тоо дахин нэмэгдэж, 335 болсныг эх сурвалжууд дамжууллаа. Гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо ч нэмэгдсээр, хэдэн мянгад хүрээд байгаа аж.

70 мянга гаруй хүнд майхан болон бусад туламжийн зүйлс хэрэгтэй байгаа гэж Ираны тусламжийн байгууллагынхан мэдэгдсэн байна. Газар хөдлөлтөд хамгийн их хохирол амсаад буй газар нь Ираны баруун хэсэгт орших Керманшах муж юм. Тэнд 4,000 орчим хүн гэмтэж бэртжээ.

Харин Иракийн нийслэл Багдад хотод долоон хүн амиа алдаж, хүмүүс гэр орноосоо дайжин гудамжинд гарч ирцгээжээ. Хотод чанга яригчаар иргэдийг тайвшруулж, залбирал уншиж байгаа аж.

Ираны хэвлэлийнхний мэдэгдэж буйгаар тус улсад шархдаж гэмтсэн хүмүүсийн тоо л гэхэд хэдийнээ 3,950 болсон гэнэ. Хохирогчдын ихэнх нь хилээс 15-хан км зайд орших Сарпол-и Захаб тосгонд байгаа ч, төв эмнэлгийн барилга нь нурж сүйдсэнээс болоод хүмүүст тусламж үзүүлэхэд хүндрэлтэй байгаа аж.

Газар хөдлөлт нь нийт найман хот тосгоны нутаг дэвсгэрт тохиожээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
5+5=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?