1000 машины зогсоолын газар дээр УБТЗ шинэ вокзал барихаар болжээ

1152 2017/11/14 0

 

Улаанбаатар хотын вокзалын баруун талын 1000 машины зогсоол нэртэй газрыг Нийслэлийн засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрээр УБТЗ нийгэмлэгт ашиглалтын зориулалтаар олгожээ.Уг газар нь «Улаанбаатар төмөр зам» ХНН-ийг байгуулах тухай ЗСБНХУ ба БНМАУ-ын Засгийн газар хоорондын 1949 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн хэлэлцээрээр УБТЗ-ын мэдэлд байх ёстой ч газраа албан ёсоор баталгаажуулж чадаагүй байсны улмаас бусдын эзэмшилд очиж маргаантай асуудлыг үүсгээд байсан юм.

Энэ байдалд ЗТХЯ болон УБТЗ нийгэмлэг дүгнэлт хийж, уг асуудлаар Нийслэлийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр Зам, тээврийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн № 17 дугаар тушаалаар Зам Тээврийн Хөгжлийн Яам, Улаанбаатар хотын газрын алба ба "УБТЗ” ХНН-ийн төлөөлөл бүхий хамтарсан комисс байгуулж ажиллуулсан юм. ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэлийн ахалж ажилласан уг комисс шаргуу ажилласны үр дүнд нийслэлийн хэмжээнд байгаа УБТЗ-ын мэдлийн 23 газрын ашиглах эрхийг баталгаажуулж гэрчилгээжүүлсэн байна. Хамгийн сүүлд газрын эрхийг нь баталгаажуулсан 1000 машины зогсоол нэртэй уг газарт УБТЗ шинэ вокзалын барилга барих юм байна.

 



 



 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
2+2=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?