Хагас зууны өмнөх булган сүүлтэй дэлхийн медаль

748 2017/11/14 1

 

"Мехико-1968” олимпийн наадмын мөнгө, 1967 оны ДАШТ-ий анхны хүрэл медальт, 1973 оны Азийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, үндэсний бөхийн даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат 1967 оны арваннэгдүгээр сарын 14-ний энэ өдөр буюу одоогоос 50 жилийн өмнө нь Энэтхэгийн Шинэ Дели хотод болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д Монголын чөлөөт бөхийн тамирчдаас анхны хүрэл медаль хүртсэн түүхэн өдөр юм.

 

Хагас зууны тэртээ Шинэ Делид 87 кг-ын жинд барилдсан Ж.Мөнхбат чөлөөт бөх төдийгүй монголын спортын түүхэнд ДАШТ-ээс анхны медалийг эх орондоо авчирсан билээ. Түүний жинд ЗХУ-ын Борис Гуревич алт, Румыний Бола Францис мөнгөн медаль хүртэж байв. Делигийн дэвжээнд Ж.Мөнхбат хүрэл, Б.Сүхбаатар, Б.Намжим нар тав, Ө.Эрдэнэ-Очир шагналт зургадугаар байрыг эзэлж, манай улс таван оноотой багийн дүнгээр наймдугаар байрт орж байсан түүхтэй.

"Үнээ саалгадаггүй хоёр Мөнх”-ийн нэг алдарт Мөөеө аваргын анхны хүрэл медаль булган сүүлтэй байж, Монголын чөлөөт бөхийн тамирчид 50 жилийн хугацаанд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс долоон алт, 20 мөнгө, 30 хүрэл, нийт 57 медаль хүртээд байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
1+1=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Zochin
  • 2017/11/17 13:30
Uneheer bulgan suultei baisan bol udiid chuluutiin olympiin avargatai baih baisan bailgui dee
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?