Багш нар Засгийн газраас гарах шийдвэрийг хүлээж ажил хаялтаа зогсоов

797 2017/11/14 1

 

 

2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монголын багш нар ээлжит хугацаагүй ажил хаялтаа зарласан. Харин Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга Г.Занданшатар "багшийн цалин нэмүүлэх түр хороо” болон Үйлдвэрчний эвлэлийн төлөөллийг хүлээн авч, асуудлыг хэлэлцээрийн журмаар шийдвэрлэх санал тавьсан байна. 

Багш нар 2018 онд цалингаа 50 хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьсан. Энэ шаардлагыг Засгийн газар хүлээн авсан учраас ажил хаялтаа зогсоосон гэж мэдэгдлээ. Мөн өнөөдөр дээрх асуудлаар Засгийн газар болон Боловсрол, Шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэл хэлэлцээрийн ширээнд сууж байгаа. Энэ хэлэлцээрээс багш нарын тавьж буй шаардлагыг хангасан шийдвэр гарна гэдэгт итгэж байгаагаа "багшийн цалин нэмүүлэх түр хороо”-ыхон дөнгөж сая мэдэгдлээ.

Хэрвээ хэлэлцээрийн үр дүн багш нарын тавьсан шаардлагад нийцэхгүй бол тэмцлийн өөр хэлбэрийг сонгоно гэв.

Анх цалингаа 1.6 сая төгрөг болгож нэмэгдүүлэхээр шаардлага тавьж байсан багш нар буулт хийж үндсэн цалингаа 50 хувиар нэмэгдүүлэх хүсэлтийг хүргүүлсэн. Гэвч Засгийн газраас нэг удаа урамшуулал хэлбэрээр нөхөн олговор олгох тухай санал тавиад байсан. Тиймээс багш нар энэ саналыг хүлээн авах боломжгүйгээ мэдэгдэж ажил хаясан юм. Тэгвэл Засгийн газар дахин хэлэлцээрийн ширээнд суулаа. Гэвч энэ хэлэлцээрээс ямар нэгэн үр дүн гарахгүй бол Монголын үйлдвэрчний эвлэлийг багш нараасаа урвасан гэж үзэх болно гэж тэд мэдэгдлээ.

Засгийн газар болон Үйлдвэрчний эвлэлээс гарсан шийдвэрүүд хэн нэгэнд хонжоотой байдлаар гарсан болохоос биш багш нарын тавьж буй шаардлагад нийцэж байгаагүй. Тиймээс Засгийн газарт онц шаардлага, мэдэгдэл хүргэж байна.

Мөн Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэхийн оронд "голж байгаа цалинг аваад ажиллах хүсэлтэй ажилгүй хүмүүс маш олон байгаа” гэж ярьж, тэмцэл хийж байгаа багш нарыг дарамталсан өнгө аястай мэдэгдэл хийсэнд багш нар харамсаж байгаагаа илэрхийллээ.


 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
3+3=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Зочин
  • 2017/11/15 10:59
Цогзолмаа сайдын энэ хэлсэн үг маш зөв "голж байгаа цалинг аваад ажиллах хүсэлтэй ажилгүй хүмүүс маш олон байгаа”
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?