Харумафүжи асуудалд орлоо

2001 2017/11/14 0

 

Японы спортын хэвлэл "Споничи"-гийн мэдээлснээр мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд 9 удаа түрүүлээд байгаа Харумафүжи Бямбадорж өнгөрсөн сарын сүүлээр өөрийн нутаг нэгт сүмоч Таканоива Баасандоржийн толгой уруу шар айрагны шилээр цохиж, гэмтэл учруулжээ. Харумафүжи өнөөдөр өглөө Кюүшюү башёг үргэлжлүүлэх боломжгүй болсноо зарлаж, дээрх асуудлыг үүсгэсэндээ уучлал хүссэн байна.


Японы сүмо бөхийн холбоо энэ Даваа гарагт 11-р сарын тэмцээний банцүкэд маэгаширагийн 8-д эрэмбэлэгдсэн Таканоива Баасандоржийн тархи нь хөдөлсөн, гавлын яс нь цуурсан учраас 11-р сарын 5-9 хооронд эмнэлэгт хэвтсэн гэсэн мэдээллийг өгсөн. 33 настай Харумафүжи Исэгахама дэвжээнд харьяалагддаг бол 27 настай Таканоива Таканохана дэвжээнд барилддаг.


"Споничи"-д гарсан мэдээллээр Харумафүжи 10-р сарын 26-ны өдөр Тотторид болсон тойргийн тэмцээний дараа Монгол бөхчүүдийн хамтаар уусан байна. Энэ үеэр Харумафүжи болон Таканоива нар муудалцжээ. Өнөөдөр өглөө Японы сүмо бөхийн холбооны тэргүүн Хаккакү болон удирдах зөвлөлийн төлөөлөл Кюүшюү башё болж буй Фүкүока хотод Харумафүжи болон түүний дэвжээний багш Исэгахама нартай уулзаж, байцаалт авсан байна.


2001 онд мэргэжлийн сүмод хөл тавьснаасаа хойш дээд зиндаа буюу Макүүчид 9 удаа түрүүлсэн Бямбадорж хамгийн сүүлд өнгөрсөн 9-р сарын башёд түрүүлсэн. Гэвч тус тэмцээнд бусад 3 аварга цолтой бөхчүүд бэртлийн улмаас барилдаагүй юм. Энэ сарын башёд Харумафүжи эхний 2 өдөр дараалан унаад байсан бөгөөд өнөөдөр маэгаширагийн 1-т бичигдэж буй Тамаваши Мөнх-Оргилтой барилдах байсан юм. Дээрх асуудал Харумафүжиг зодог тайлах хэмжээнд хүрч мэдэхээр боллоо.


Эх сурвалж: "Japan Times"


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
9+9=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?