MNBC компани ажилчдаа жил бүр эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулдаг

536 2017/11/14 0

 

Монгол Улсад агаарын олон сувгийн тоон телевизийн үйлчилгээг анхлан нэвтрүүлэгч MNBC компани 10 дахь жилдээ амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна. Амжилттай үйл ажиллагаа явуулах үндэс нь хэрэглэгч, үйлчлүүлэгчээс гадна чадварлаг, сэтгэлтэй ажилтан, албан хаагчид, хамт олон юм. MNBC компанийн зүгээс ажиллагсдаа өөрийн үндсэн баялаг хэмээн эрхэмлэн хүндэлж, тэдгээрийн хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын байрны ая тухыг хангах, амьдралын түвшинг дээшлүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж ажилласаар ирсэн.

 

Мөн ажилчдынхаа эрүүл мэндийн асуудалд анхаарлаа хандуулж, "Happy Veritas” оношлогооны төвтэй хамтран жил бүр тогтмол эмнэлгийн цогц үзлэг, оношлогоонд үнэ төлбөргүй хамруулдаг уламжлалтай. Энэ жилийн тухайд "Happy Veritas" төвтэй хамтран 150 гаруй ажилчдаа эрүүл мэндийн нарийн үзлэг, оношлогоонд хамруулж байна. Эрүүл мэндийн байгууллагын үзлэг, оношлогоонд жил бүр тогтмол хамрагдснаар өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, гарч буй эрсдэлээс хамгаалах олон талын ач холбогдолтой юм.

 

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
1+1=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?