Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэнэ

640 2017/11/14 0

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдөр болсон хурлаар Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай хэлэлцэж дэмжих тогтоол гаргалаа.  Энэ асуудал бол нийгэмд хүлээлт үүсгээд байгаа нь үнэн. Тиймээс энэ асуудлын төслийг НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр, Ханын материал орчимд "Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх төсөл"-ийг хэрэгжүүлж нийслэлийн иргэдийг орон сууцаар хангах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Засаг даргад даалгалаа. 
Нийт таван байршилд төсөл хэрэгжинэ. Ханын материалд баригдах орон сууц нь 1002 айлынх байх бөгөөд айл тус бүр 33-75 мкв хэмжээтэй байх юм. Иргэд сард 300-350 мянган төгрөг төлөөд 15 жилийн дараа өөрийн болгох эсвэл эпотекийн зээлэнд хамрагдаж байраа авах боломжтой гэлээ. Сар бүр төлөх түрээсийн үнэнд банкны хүү мөн багтсан байна. НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар энэ асуудал дэмжигдснээр төслийн ажил шууд эхлэх боломж бүрдлээ. Газар шорооны ажил хавар эхэлж ирэх жилийн өдийд гэхэд байр ашиглалтад орох юм байна. 
Зах зээл дээр 40-50 мянга гаруй байр борлогдохгүй байна гэсэн тоо байгаа боловч энэ нь бодит тоо биш. Сүүлд хийсэн судалгаагаар нийт 16 мянга орчим байр байна. Эдгээр нь өндөр өртөг бүхий том мкв-тай орон сууцууд байна гэж НОСК мэдэгдэв. Тиймээс аль болох иргэдийн орлогод нийцсэн эко орон сууц, түрээсийн орон сууц төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 
Энэхүү хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдэд таивигдах шалгуур, шаардлагууд нь түрээсийн орон сууцны журам, орон сууцны дэд хөтөлбөрт нарийн тусгагдах болно гэж НИТХ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
5+5=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?