Таван удаа буудуулсан цэрэг оргожээ

2343 2017/11/14 0

Умард Солонгосын цэрэгжсэн хамгаалалттай бүсээс оргосон цэрэг таван удаа буудуулж, хүндээр шархадсан тухай Сөүлийн зүгээс мэдэгджээ. Өнгөрөгч Даваа гаригт тэрээр Дундын хамгаалалтын хэсгээс Өмнөд Солонгос руу хил давж, Панмунжом тосгон руу явсан байна. Цэрэг эр Дундын хамгаалалтын бүс рүү машин жолоодож явсан ч хамгаалалтынхан түүнийг зогсоож, 40 удаа гал нээжээ. Гэсэн ч тэрээр хил давж чадсан байна.

 

Жил тутам Умардаас Өмнөд рүү мянга гаруй хүн оргож хил давдаг боловч тэднээс маш цөөхөн нь дэлхийн хамгийн хатуу хамгаалалттай бүс болох Умард Солонгосын цэрэгжсэн хамгаалалтыг давж чаддаг гэнэ. Яг энэ хэсэгт хил давах гэсэн оролдлого маш бага гардаг бөгөөд энд Дундын хамгаалалтын бүс байрладаг учир хоёр талын хамгаалалттай нүүр тулгардаг аж. 1953 онд хоорондын зөрчилдөөнөө төгсгөл болгосон гэх боловч хоёр орны хоорондын үл ойлголцол, дайсагналцал одоо хэр нь үргэлжилж, албан ёсоор энхий хэлэлцээр хийгээгүй байгаа юм. 1953 оны Солонгосын дайнаас хойш Өмнөд рүү 30,000 гаруй хүн оргожээ.


Өмнөд Солонгосын зэвсэгт хүчнийхний мэдэгдсэнээр оргож ирсэн цэргийн биеийн байдал тааруухан байгаа ч, амь насыг нь аварч чадсан гэнэ.

 
Б.Болормаа


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-2=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?