Солонгост ажиллаж байгаад ирээд сумын аварга малчин болжээ

3370 2017/11/14 0

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын малчин Г.Сэнгэдоржийн өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангагдсантай ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өнгөрсөн амралтын өдрүүдэд танилцлаа. Эднийх өвлийг өнтэй давах бэлтгэлээ бүрэн базаасан байлаа. 

 

Өвөлжилтийн бэлтгэл гэдэг малчид биднээс их шалтгаална. Малынхаа өвс, тэжээлээс гадна түлээ түлш, аргал, хоол ундаа базаах,  өвөлжөөгөө төхнүүлэх гээд малчин бидний холч ухаан,  хөдөлмөрч зан маш чухал хэмээн Г.Сэнгэдорж хуучилсан. Тэрбээр биеийн тамирын багш мэргэжилтэй. 1992 онд БНСУ-д ажил хөдөлмөр эрхэлж байгаад 2003 онд нутагтаа ирж малчин болжээ.


 

Г.Сэнгэдорж 14 жил мал маллаж өдгөө бог, бод нийлсэн 800-аад малтай, сумын аварга малчин өнөр өрх юм.  Тэрбээр хүний нутагт хөдөлмөрөө мөлжүүлж байснаас эх нутагтаа ирж, халуун хошуут малаа дагасан нь миний "амьдралын баталгаа” болсон  хэмээн залуучуудад хандан хэлж байсан.

Г.Сэнгэдорж 100-аад үхэртэй цаашдаа үхрийнхээ чанарыг сайжруулах тал дээр анхаарч, махны чиглэлийн үхрийн аж ахуйг хөгжүүлэх зорилготой. Ер нь малчид эрчимжсэн мал аж ахуйг эрхлэх сонирхолтой болсон. Малын тооноос илүү чанарт анхаарч байгаа энэ бодлогыг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх чиглэл болгон ажиллаж байгаа гэдгээ Сайд Б.Батзориг тодотгон хэлсэн. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-3=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?