Хүүхдүүддээ амны хаалт зүүлгээрэй

2347 2017/11/15 0

 

Сүүлийн 10 гаруй жил монголчууд хүйтрээд ирэхээр "утааны улирал” эхэллээ гэсэн хэлц үгтэй болсон гэхэд хилсдэхгүй. Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг бууруулж чадаагүйн дээр нийслэлд хэдэн мянгаараа байгаа нам даралтын зуух, цахилгаан станцууд, автомашины утаа зэргээс үүдэн  агаарын бохирдол ихэссэн. Хамар нь "онгорхой” хүн бүр өглөө сэрээд хорт утаа, ялангуяа нүүрсний угаарыг үнэртсээр л байна. Улаанбаатар хот утаагаа бууруулж чадахгүй байгаагаас хойш үр, хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд эцэг, эхчүүд амны хаалт худалдан авч хүүхдүүддээ хэрэглүүлж байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулах болсон. Одоогоор бидэнд утаанаас уушиг, зүрхээ хамгаалахын тулд маск зүүж хэвших хэрэгтэй гэдгийг эмч,  мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.

Эмийн сангаар худалдаж байгаа болон иргэд хувиараа оруулж ирж байгаа амны хаалт янз бүрийн үнэтэй. Тэр хэрээр шүүлтүүр сайтай, муутай, угааж хэрэглэдэг, сольдог гэх мэтээр олон янз байна. Герман, Солонгос, Хятад зэрэг олон орноос оруулж ирсэн маск борлуулж байгаа нь харагдсан. Үнийн хувь 12000-3000  төгрөгийн үнэтэй. Харин хүүхдийн маск том хүнийхээс даруй 2000 төгрөгөөр хямд харагдсан. Зарим маскны шүүлтүүрийг угааж, цэвэрлээд гурван сар хэрэглэх боломжтой аж. Та хүүхдээ хичээл, сургуульд нь явахад нь амны хаалт зүүлгэж эрүүл мэндийг нь хамгаалж байгаарай. 

Улаанбаатар хотод том, жижиг яндагуудын тоог бууруулж чадахгүй жил ирэх тусам галлагаатай айл өрх, албан газрын тоо нэмэгдсээр байгаа. Утааны эсрэг олон ажил хийж олон тэрбум төгрөг зарцуулсан хэдий ч доривтой үр дүн гараагүй л байна. Тиймээс иргэд чаддагаараа, өөрсдөө хэрэгжүүлэхэд хамгийн боломжийн арга нь утаанаас хамгаалах маск хэрэглэж занших явдал юм байна. Бусад хүн утаанг бууруулах агуу том ажил хийхийг хүлээж иргэд бид зүгээр суулгүй өөсрдөө хийж чадах зүйлээ хийж эхлүүлэх цаг болжээ. Нийгэмд сүүлийн үед хамгийн хүчтэй ажиллаж байгаа ТББ бол "Утааны эсрэг ээж, аавуудын холбоо" юм. Тэд утааг бууруулж болох гарц болгоныг сэдэж, сайн дураараа нийгмийн төлөө ажиллаж байгаа нь сайшаалтай юм. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
6+6=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?