8000 жилийн настай эртний дарс Гүржээс олджээ

1225 2017/11/15 0

 

 

 Усан үзмээр дарс хийж байсныг батлах хамгийн эртний нотолгоо болох 8,000 жилийн настай дарсны ваарнууд Гүрж улсаас олдсон байна. Тухайн үеийн дарсны үлдэгдлийг хадгалсан уг шавар ваарнууд нь нийслэл Тбилис хотоос өмнө зүгт хоёр хэсгээс олдсон аж. Вааран дээр усан үзмийн багц, мөн бүжиглэж буй эрэгтэй хүний дүрс зураг дүрслэгджээ.

Өмнө нь дарс хийж байсныг нотлох хамгийн эртний баримт гэгдэх 7,000 жилийн настай сав Ираны баруун хойд нутгаас олдож байжээ. Харин хамгийн сүүлд илэрсэн дээрх олдворын талаар Шинжлэх ухааны үндэсний хүрээлэнгийн сэтгүүлд нийтэлсэн байна.

"Энэ нь Евразид зэрлэг усан үзмийг гэрийн аргаар дарс хийхэд ашиглаж байсан хамгийн эртний жишээ гэдэгт эргэлзэхгүй байна. Дарс нь Барууны гэх мэт соёл иргэншилд хүрэх гол цөм юм. Эм тан, олон нийтийг эвлэрүүлэгч, оюун санааг хувиргагч гэгдэн, өндөр үнээр зарагдаж байсан дарс нь эртний Ойрх Дорнодын нутагт шашин соёл, эм зүй, эдийн засаг болон нийгмийн гол цэг нь байсан” хэмээн Торонтогийн их сургуулийн ахлах судлаач Стефен Батиук хэлсэн юм.


 Б.Болормаа

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-2=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?