Гэр бүлийн орчинд 81 хүүхэд хүчирхийлэлд өртжээ

387 2017/11/15 0

 Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс ирүүлсэн мэдээлэлд 2017 оны эхний есөн сарын байдлаар гэмт хэргийн халдлагад 1224 хүүхэд өртөж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20,5 хувиар өсчээ. Гэмт хэргийн халдлагад өртсөн хүүхдийн 177 нь долоо хүртлэх насны, 325 хүүхэд нь 8-13 насны, 485 хүүхэд нь 14-17 насных бөгөөд 39,6 хувь нь эмэгтэй хүүхэд байна. Гэмт хэргийн золиос болж 121 хүүхдийн амь нас эрсэдсэн бол 544 хүүхэд бие, сэтгэл, санааны хохирол амссан гэсэн үзүүлэлттэй байна. Эрүүгийн хуулийн 12.1-д заасан хүчиндэх гэмт хэрэг 2017 оны эхний есөн сарын байдлаар 857 гарч, насанд хүрээгүй 417 хүүхэд өртсөн тоон баримтыг цагдаагийн байгууллагаас нээлттэй сонсголын үеэр танилцууллаа. Бага насны буюу насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гэр бүл, садан төрлийн хамааралтай 81 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс төрсөн эцэгтээ 12, төрсөн ах хоёр, хойд эцэг 41, хүргэн ес, төрөл садандаа 17 хүүхэд хүчиндүүлсэн гэжээ. Мөн Хүүхдийн тусламжийн утас 108 утсанд 212 хүүхдэд яаралтай тусламж үзүүлж, Түр хамгаалах байраар үйлчлүүлсэн байна.


 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
9+9=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?