Хятад улс дэлхийн супер компьютеруудын жагсаалтыг тэргүүлжээ

481 2017/11/15 0

Дэлхийн хамгийн хурдан 500 системийн жагсаалтад тэргүүлж байсан АНУ-ын супер компьютерийг Хятад улс гүйцэж түрүүллээ. Хамгийн сүүлд гаргасан "Топ 500" судалгааны дүнгээр дэлхийн хамгийн өндөр үзүүлэлттэй төхөөрөмжүүдийн 202 нь Хятадынх байжээ. Мөн тэдгээрийн 143 нь АНУ-д үйлдвэрлэгдсэн төхөөрөмжүүд байсан нь 25 жилийн өмнөөс тогтмол гаргаж ирсэн уг судалгаанд анх удаа түвшин буурсан үзүүлэлт юм. 

Жагсаалтын гуравдугаарт 35 системээрээ Япон, дөрөвдүгээрт 20 системээрээ Герман улс эрэмбэлэгджээ. Өнгөрөгч зургадугаар сард хэвлэгдэж байсан өмнөх судалгааны дүнгээр 169 системтэйгээр АНУ тэргүүлж, 160 системээр Хятад улс удаалж байжээ.Судалгаа болон хөгжүүлэлтэд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээгээ нэмэгдүүлсэн нь ийнхүү Хятадыг ийнхүү супер компьютерийн эзэн болгосон гэж судалгааны тайланд дурдсан байна. Тус улс нь одоогоор судалгаа ба хөгжүүлэлтэд зарцуулж буй дэлхийн нийт зардлын 20 хувийг эзэлж байгаа юм.

Супер компьютерууд нь тусгай тооцоолол бүхий эрчимжүүлсэн ажлуудыг гүйцэтгэх хүчин чадалтай олон арван мянган процессоруудтай өндөр үнэтэй систем юм. Эдгээр нь:

·Цаг уурын өөрчлөлтийн судалгаа

·Цөмийн зэвсгийн загварчлал

·Газрын тосны эрэл хайгуул

·Цаг агаарын урьдчилсан мэдээ

·ДНК-ийн дэс дараалал

·Загварчлалын биомолекулууд гэгчлэн нарийн судалгаа шинжилгээнд ашиглагддаг аж. Үзүүлэлт нь петафлоп буюу секундэд нэг мянган их наяд чөлөөт цэгийн үйлдлүүдээр хэмжигддэг.Флоп гэдэг нь тооцоолол дахь үш шат гэж ойлгож болно. Хятадын хамгийн өндөр буюу 93 петафлоп хурдтай "Sunway TaihuLight” компьютер нь дэлхийд нэгдүгээрт бичигдэж байгаа юм. Харин АНУ-ын хамгийн хурдан "Titan” компьютер нь 17.6 петафлопын хурдаараа дэлхийд тавдугаарт тооцогдож байна.


 Б.Болормаа

 


 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
1+1=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?