Өмнөд Солонгосын Тагнуулын газрын дарга Пак Гын Хед 4 тэрбум вон өгснөө мэдүүлэв

1709 2017/11/15 1

 

Өмнөд Солонгос улсын Прокурорын газраас тус улсын экс ерөнхийлөгч Пак Гын Хегийн Засгийн газрын үед Тагнуулын Ерөнхий Газрын даргаар ажиллаж байсан И Бёнг Гиг /11.14/ баривчилжээ. Түүнээс өмнө нь мэдүүлэг авч байсан бол энэ удаад мэдүүлэг өгөхөөр ирсэн даруй яаралтай баривчилж, түр хорьсон байна.

Хэргийг шалгаж байгаа прокурорын газраас "И Бёнг Ги нь 2014 оны 3-р сараас, 2015 оны 3-р сар хүртэлх 1 жилийн хугацаанд TЕГ-ын даргаар ажилласан. Тэрээр тус газрын тусгай үйл ажиллагаанд зориулан олгогддог байсан сар бүрийн 10 сая воныг, 100 сая вон болгож нэмэгдүүлсэн. Харин энэ мөнгийг экс ерөнхийлөгч Пак Гын Хед өгдөг байсан бөгөөд нийтдээ 4 тэрбум воныг дамжуулж өгсөн гэдэг нь илрүүлээд байна" гэж мэдэгдсэн байна.

ТЕГ-ын экс дарга И Бёнг Ги "ТЕГ-ын ажилд зориулагдан олгосон мөнгийг хүнд дамжуулан өгсөн бурууг би хүлээж байна. Гэвч надад энэ мөнгөнөөс хувьдаа ашигласан зүйл байхгүй. Ерөнхийлөгч Пак Гын Хе надад даалгасан учраас гүйцэтгэхээс өөр аргагүй байсан" гэж мэдүүлжээ. Өмнөд Солонгос улсын Прокурорын Ерөнхий газраас ТЕГ-ын даргаар ажиллаж байсан өөр хоёр хүнийг баривчилсан байгаа бөгөөд тэд мөн И Бёнг Гитэй нэгэн адил мэдүүлэг өгч байгаа юм байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
1+1=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Хах
  • 2017/11/15 22:05
Бүх хүн булхайгаа энэ муу ядарсан хүүхэнд тохох нь дээ
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?