"Чингис хаан" одонгийн эзнээр Н.Түвшинбаяр тодорчээ

876 2017/11/15 1

Өнөөдөр Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг угтуулан Төрийн өндөр дээд шагнал болох "Чингис хаан” одонгийн дараагийн эзнээр Олимп, дэлхийн аварга, МУГТ Найдангийн Түвшинбаяр тодорлоо. Тус шагналын эзнийг зарлан тунхаглах Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав.

Танилцуулгадаа "Найдангийн Түвшинбаяр нь 2008 оны наймдугаар сард Олимпийн тэнгэрт эх орныхоо төрийн далбааг мандуулж, Олимпийн анхны алтан медалийг эх орондоо авчирсан юм. Үүнээс өмнө долдугаар сарын 1 гэх уй гашуу дүүрэн хар өдрийн дараа ард түмэн болоод улс орныхоо өмнө их эвлэрлийг авчирсан түүхэн гавьяатай билээ. Тиймээс түүний энэ гавьяаг өндөрөөр үнэлж "Чингис хаан” одонгийн дараагийн эзнээр тодруулж байна” гэв. 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
2+2=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Munkhuu
  • 2017/11/15 13:05
Nerteegeer ne 80n nastai buurlaas 8 nastai judochin bolgond odon taraachaach
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?