Пеллетэн түлш хэрэглэж агаарын бохирдлыг бууруулах боломжтой

5257 2017/11/16 1

 

 

Улаанбаатар хотын агаарын бохирдол, хорт утаа ихэссэн шалтгаан, буруутныг хайсан он, жилүүд үргэлжилсээр л . Ийм хүнд байдлыг туулан гарч, өнөөдөр хөгжлийн оргилд цойлсон улс, орны туршлагаас монголчууд судлаж, суралцах, хэрэгжүүлэх цаг иржээ. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хувьд утаа гаргадаггүй,тусгай түлштэй зуухыг хэрэглэж утаанаасаа салсан байдаг.  Манай орны хувьд энэ зуухны  гол хэрэглээ болох түлшийг хаягдал модоор хийх үйлдвэр ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Энэ үйлдвэр ашиглалтанд орчихвол ойн хаягдал модыг ашиглан Улаанбаатарын утааг дөрвөн жилийн дотор 30 хувиар бууруулах боломжтой гэж  "Эм Си лог хаус” компанийнхан өнгөрсөн жил мэдэгдэж байсан санагдана. Тус компани нь Монголын ой модны салбарын түүхэнд байгаагүй өндөр хүчин чадалтай, орчин үеийн шинэ, дэвшилтэд технологи бүхий мод боловсруулах үйлдвэрийг 2015 онд ашиглалтад оруулж " Наамал дүнзэн байшин” болон " Цул наамал хавтан” гэсэн үндсэн хоёр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг юм билээ. Монголд үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй мужааны цехүүд эндээс модоо авдаг бөгөөд модны хувьд ямар нэг химийн элемент, бодис ороогүй, цэвэр модоороо учраас хүний биед ямар нэг сөрөг нөлөөгүй аж.

Өнөөдөр дэлхий нийт эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 18 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаа бол түүний 13 хувьнь биомассаас гаргаж авдаг байна. Харин Монгол улс  нийт эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 9.3хувийг сэргээгдэх эрчим хүчээс авдаг. Биомасс гаргаж авч чадаагүй л байна.

 

Дэлхийн улс орнуудын утаанаас салсан гол арга бол биомасс технологийн пеллетэн түлш юм. Пеллетийг ойн цэвэрлэгээний дараах хаягдлаар үйлдвэрлэдэг аж. Манай орны хувьд 420 сая орчим ойн хаягдал бий гэсэн судалгаа бий. Өмнө нь хэн ч ашиглаж байгаагүй их нөөцийг биомасс түлшний үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болгон ашиглаж эдийн засгийн эргэлтэнд оруулах боложтой гэж үзэж "ОПЦА” буюу "Ой-Пеллет-Цэвэр” агаар төслийг тэд санаачлан хэрэгжүүлэх шатандаа оржээ. "Эм Си лог хаус” ХХК-ийн захирал С.Батсүх "Пеллетэн түлш бол дэлхийд ноёлосон. Өнөөдөр дэлхийн хэмжээнд 35 сая тонн-г үйлдвэрлэж байна. Түүнийхээ 40 хувийг улсууд өөр хоорондоо экспортолдог. Хэрвээ Монгол Улс ойгоо цэвэрлэн 420 сая гаруй унанги, хөгширсөн ой,  хаягдал  модыг ашиглаад түлш үйлдвэрлэж чадвал бид экспортын шинэ эх үүсвэртэй болно. Улаанбаатар хотын гэр хорооллын өрхүүдийг зуухаар хангаж чадсан тохиолдолд утааг дөрвөн жилийн дотор 30 хувиар бууруулах боломжтой” гэв.

Энэхүү төсөл түүхий нүүрс шатаахаас үе шаттайгаар татгалзаж байна. Ойн хаягдлаар био түлш үйлдвэрлэн, түүнийг ашиглан халаалтыг шийдвэрлэх замаар агаарын бохирдлыг бууруулах шинэ үзэл баримтлалыг дэвшүүлж байгаагаараа онцлогтой аж.

Пеллетэн түлш дулаан ялгаруулалтаараа нүүрстэй ижил гэнэ.  1 кг пеллетен түлш 0.97 кг нүүрстэй тэнцдэг аж. Нүүрснээс давуу тал нь дэгдэмтгий хорт хий үүсгэдэггүй.Үнс багатай, хөө тортог, тоос гардаггүй. Тээвэрлэх, хадгалахад амар. Түлэх явцад хүний оролцоо бага зэрэг олон давуу талтай бөгөөд уг төслийг хэрэгжүүлэх хугацаанд Улаанбаатар хотын гэр хороололд нүүрсээр галладаг 189000 хэрэглэгчийн 29.4 буюу 55505 айл, өрхийг пеллетэн түлшийн хэрэглээнд шилжүүлэх зорилт тавьжээ. Үүний үр дүнд, нүүрсний хэрэглээг жилд 417.9 мянган тонн, дөрвөн жилд 1.67 сая тонноор багасгаж, хүлэмжийн хийн ялгарлыг жилд 1.93 сая тонноор бууруулах бодит үр дүн гарна гэж мэргэжлийн багийнхан тооцжээ.

 


 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-2=?
Хариуг энд бичнэ үү:*
  • zochin
  • 2017/12/03 00:00
manaihanii heregledeg zuuhand tulj boldoggui.tusdaa zoriulaltiin zuuh baidag,ter ni bas tiim hyamd bh bolomj muu.
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?