Сэлэнгэ аймгийн Мандал суманд хорио цээрийн дэглэм тогтоожээ

4497 2017/11/20 1

Сэлэнгэ аймгийн Мандал суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Баатар нараар ахлуулсан ажлын хэсэг хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна.Өнөөдөр Улсын Онцгой комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр тэргүүтэй шуурхай бүлэг тус суманд ажиллаж, сумын Онцгой комиссыг хуралдуулан үүрэг чиглэл өглөө.

Сэлэнгэ аймгийн Мандал сум нь 26880 хүн амтай, 586 аж ахуйн нэгжтэй, авто болон төмөр замаар Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагтай холбогддог. Мөн тус сумын төвд 23 мянга гаруй мал, 1000 гаруй гахайтай.Үүнээс өнөөдрийн байдлаар шүлхий өвчнөөр өвчилсөн 9 өрхийн 53 үхрийг зориудаар устгаад байгаа бөгөөд вакцинжуулалтын ажлыг явуулж эхлээд байна.

Тиймээс Улсын Онцгой комиссоос Улаанбаатар-Дархан-Сүхбаатар өртөө хүртэлх 271, 263, 264 дүгээр галт тэрэг, Зүүнхараа-Дархан-Эрдэнэт чиглэлийн 263, 312, 264 дүгээр галт тэрэг, Улаанбаатар-Зүүнхараа-Дархан чиглэлийн 301, 302 дугаар галт тэргийг Зүүнхараа өртөөнд зогсоохгүй явуулах, Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн 282 дугаар галт тэргийг замын өртөөнүүдэд зогсоохгүйгээр явуулах шийдвэрийг гаргасан.Мөн БСШУСЯ-тай хамтран цэцэрлэг, сургуулийн хичээлийг энэ сарын 20-ны өдрөөс эхлэн тав хоногийн хугацаанд түр зогсоох шийдвэрийг гаргалаа. Харин шүлхий өвчин гарсан шалтгаан нөхцлийг яаралтай тогтоохыг Тагнуул, цагдаагийн газруудад үүрэг болгосон байна.

 


 

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-1=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Иргэн
  • 2017/11/20 17:58
Шулхий овчин гарсан шалтгаан тогтооход тагнуул хамаатай байдаг юм уу??? Цагдаа хамаатай байж болох юм! Тагнуул???? Сонин юм ????
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?