Хэнтий "Ногоон алт-малын эрүүл мэнд" төслийг хэрэгжүүлэгч загвар аймаг болжээ

1778 2017/12/04 0

Хэнтий аймаг Швейцарийн хөгжлийн агентлагийн "Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийг төрийн байгууллагатай хамтран амжилттай хэрэгжүүлж буй анхны "Загвар аймаг" болжээ.

"Ногоон алт-Малын эрүүл мэнд” төсөл, тус аймгийн Газрын Харилцаа, Барилга Хот Байгуулалтын Газартай хамтран төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд тус аймгийн Дэлгэрхаан, Батноров, Батширээт, Норовлин, Хэрлэн сумын Өлзийт тосгонд уг төслийг хэрэгжүүлж байгаа ажээ.

Энэхүү төсөл 2017-2020 он хүртэл үргэлжлэх бөгөөд саяхан дээрх сумдад байгуулагдсан бүлэг, хэсгүүдийн ахлагч нарыг чадавхжуулах, орон нутагт хэрэгжүүлэн ажиллах төлөвлөгөөг боловсруулах ахисан түвшний сургалтыг Чингис хотноо зохион байгууллаа.Сургалтад хамрагдсан бүлэг хэсгүүдийн ахлагч нар сургалтаас авсан мэдлэгээрээ орон нутагтаа сургалт явуулж, бүлэг хэсгийн гишүүдээ чадавхжуулах юм байна.        

Ж.Бат 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-3=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?