Баян-өлгий аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанд маргаан гарлаа

1314 2017/12/06 1

 Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит V хуралдаан энэ сарын 4-ний өдөр хуралдаж, аймгийн 2017 оны төсөвт тодотгол хийх, 2018 оны төсвийг хэлэлцэж батлах, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн болон Засаг даргын үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2018 оны Үндсэн чиглэл болон газар зохион байгуулалтын төлөвлөгөө зэрэг 12 асуудлыг хэлэлцэх ёстой байсан юм.

Гэвч аймгийн ИТХ дахь АН-ын нэр бүхий 16, МАН-ын 5 төлөөлөгч аймгийн Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх асуудлын эхэнд тавих шаардлага тавьж, тэр хүртэл хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдсэнээр хуралдааны үйл ажиллагаа гацаанд орж, тодорхой бус хугацаагаар хойшлогдлоо.  

Харин аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан "Аймгийн ИТХ-ын хорин хэдэн төлөөлөгч хуралдаанаа хийж, 2018 оны төсвийг баталлаа" гэж өнөөдөр мэдээлэв. Түүнчлэн аймгийн ИТХ дахь АН-ын 16, МАН-ын 5 төлөөлөгч "аймгийн төсвийг баталсан" гэх асуудлаар Хурлын даргад мэдэгдэл хүргүүлсэн байна. Уг мэдэгдэлд: "ИТХ-ын 17 төлөөлөгч хуулийг ноцтой зөрчин байж хувийн ашиг сонирхлын үүднээс аймгийн 2018 оны төсвийг баталсан явдлыг эсэргүүцэж байна" хэмээжээ.

 Ж.Бат

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
2+2=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Зочин
  • 2017/12/06 20:01
ИТХ-ын ээлжит хурал хуралдаагүй худлаа ярьж мэдээллэж байх шаардлага байхгүй.Хурал хийлгүйгээр төлөөлөгчдөөр гарын үсэг зуруулсан гэнэ.Энэ төсөв бол МУ-ын түүхэнд байгаагүй төсөв боллоо гээд иргэд үзэж байна.Яма р ч эрх зүйн чадамжгүй төсөв.Хурлаар хэлэлцүүлэлгүйгээр 17 гишүүдэд гарын үсэг зуруулж үлдсэн 5 хүнийг ЗД А.Гылымхан би өөрөө хүмүүстэй тохирсон байгаа тэдний байгаа газраас нь олоод гарын үсэг зуруулна гэжээ.Хэрэв ИТХ-ын бүх гишүүдээр хэлэлцүүлэх бол хамгийн түрүүнд засаг ноён А.Гылымханыг суудлаас нь мултлах тул яах аргагүй хамгаалалт хийж байгаа царай.Ингээд өөрийгөө хууль бус аргаар хамгаалах гэж үзээд хавханд орлоо.Үүний араас ИТХ-ыг удирдаж чадаагүй мөн нагац ах Гылымханыг хамгаалсаар хурлын дэгийн дараалалыг өөрчилж чадалгүй ИТХ-ыг засаг ноёны хууль бус бодлогод нийцүүлэх гэж үзсэн Д. Бауыржан мөн адил суудлаа өгөхөөс өөр аргагүй байдалд орлоо.

Хууль бусаар хүмүүсийн гарын үсгийг зуруулж эрх зүйн чадамжгүй төсөв баталсныг аймгийн ИТХ-ын 21 төлөөлөгч эсэргүүцээд орон нутгийн телевизээр шөнө дөлөөр мэдэгдэл хийсэн юм.Гэтэл аймгийн орлогч дарга нэртэй А.Камелят гэгч нөгөө 21 төлөөлөгчийн 5 төлөөлөгч болох МАН-ын нөхдүүдийг байгаа газар нь очиж дарамтлаад элдэв янзаар ярьсан бичлэгийг хууль хяналтын газраар шалгуулах юм байна.Мөн засаг ноён А.Гылымханы АН-ын нөхдүүдэд их хэмжээний мөнгө өгч миний төлөө саналаа өгөөрөй гэсэн явдал нь хууль бус учир АТГ-т шалгуулахаар болжээ.
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?