Зөвшөөрөлгүйгээр худалдаалж байсан архийг улсын орлого болгох акт тогтоожээ

443 2017/12/06 0

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн 3 дугаар хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр Нийслэлийн Мэргэжлийн ХяналтынГазраас согтууруулах ундаа үйлдвэрлэгч, худалдаалах, түүгээр үйлчлэгч аж ахуйн нэгжүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл өгсөн юм.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд согтууруулах ундаа үйлдвэрлэгч 65, импортлогч, худалдаа, үйлчилгээ эрхлэгч 14,194, нийт 19,735 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийжээ. Шалгалтын явцад нийт 5,514 зөрчил илрүүлэн 3,967 буюу 71.9 хувийг нь арилгуулж136 сая орчимтөгрөгийн торгууль, шийтгэвэрногдуулсан байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд 152 газрын архи, согтууруулах ундаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах саналыг албан тоотоор хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Хугацаа нь дууссан 51 нэр төрлийн архи, согтууруулах ундааг устгуулахаар болжээ

НИТХ-ын 2017 оны 19 тоот "Хүнсний аюулгүй байдлын хангах зарим арга хэмжээний тухай" тогтоолын хэрэгжилтийг хангуулах хүрээнд 465 улсын байцаагч, ажилтан, албан хаагчид есөн дүүргийн хэмжээнд давхардсан тоогоор архи, согтууруулах ундаа худалдаалдаг 10,827, нийтийн хоолны 3,367 газарт хяналт шалгалт хийжээ.

Засгийн газрын тогтоолгүйгээр үйлдвэрлэлийн байршил өөрчилсөн, бүртгүүлсэн хаяг дээр өөр чиглэлийн үйл ажиллагаа явуулсан, ажлын байргүй, зөрчлөө арилгаагүй спиртийн 1, архины 6, ликёрын 1, шар айрагны 3, нийт 11 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг ХХААЯ-нд хүргүүлээд байгаа аж.Хугацаа нь дууссан 51 нэр төрлийн 4,663 шил, 92 гаруй сая төгрөгийн архи, согтууруулах ундааг устгуулахаар, тусгай зөвшөөрөлгүйгээр худалдаалж байсан 112 нэр төрийн 4,552 шил, нийт 31 гаруй сая төгрөгийн архийг улсын орлогод оруулахаар улсын байцаагчийн акт тогтоосон байна.Мөн тусгай зөвшөөрөлгүйгээр худалдаалж байсан 12 нэрийн 103 шил, нийт 1,498,600 төгрөгийн архийг улсын орлогод оруулахаар улсын байцаагчийн акт тогтоожээ.

 


 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
2+2=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?