Аваргын нэрэмжит барилдаанд 13 аймгийн 66 залуу бөх зодоглов

1448 2017/12/06 0

Монгол Улсын 14 дахь аварга Д.Хадбаатарын нэрэмжит найм дахь удаагийн барилдаанд 13 аймгийн 66 сумын цолтой болон залуу бөх зодоглов.

Өнгөрсөн амралтын өдөр Ардын төрийнхөө их баяр наадамд 10 жилийн зайтай хоёр удаа түрүүлж, гурван удаа үзүүрлэн, зургаан удаа шөвгөрсөн Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат Монгол Улсын 14 дахь аварга Давгацэрэнгийн Хадбаатарын алдрыг хүндэтгэн мөнхжүүлэх нэрэмжит барилдаан боллоо.

Нэрэмжит барилдааныг "Акума-Эрин” ХХК-нийн захирал Ж.Баттулга, "Далай буян” ХХК-нийн захирал Л.Сэргэлэн, Угтаалцайдам сумын нутгийн зөвлөлийн тэргүүн "Ворлд гоулд” ХХК-нийн захирал Ц.Энхболд, нутгийн зөвлөлийн гишүүн, "Чингис- групп” ХХК-нийн захирал Б.Сүрхийсайхан нар ивээн тэтгэж, хамтран зохион байгуулсан байна.
 
Барилдаанд орон нутгаас Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Дорнод, Дорноговь, Өвөрхангай, Төв, Хэнтий, Ховд, Увс, Сэлэнгэ, зэрэг 13 аймгийн 66 залуу бөхчүүд хүч сорин барилдсанаас Зуунмод сумын "Хүмүүн” цогцолбор сургуулийн 2008 оны төгсөгч Завхан аймгийн Их-Уул сумын харьяат сумын заан Д.Дэмиддорж түрүүлж, Ховд аймгийн Түргэн сумын харьяат сумын заан Л.Цэнд-Аюуш үзүүрлэв. 
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
7+7=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?