М.Анхцэцэгийн дэлхийн дэвжээнээс авсан хүрэл медаль

814 2017/12/06 0

 

АНУ-ын Анахайм хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад гурван эмэгтэй тамирчин өрсөлдөж буй. Эрэгтэйчүүдийн 83, эмэгтэйчүүдийн 26 дахь удаагийн тус тэмцээнд 68 орны 328 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улс анхны хүндийн өргөлтөөр дэлхийн аваргын медальтантай боллоо.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 75 кг-д М.Анхцэцэг огцом өргөлтөөр хүрэл медаль хүртлээ. Манай тамирчин жингийнхээ "А” хэсэгт өрсөлдсөн бөгөөд огцом өргөлтөөр 101 кг-ыг захиалаад байсан бөгөөд 107 кг-ыг өргөж, медалийн болзол хангалаа. Тэрбээр эхний оролдлогоор 101 кг-ыг өргөж, удаах 106 кг-ыг алдаатай өргөсөн ч сүүлийн гурав дахь оролдлого 107 кг-ыг амжилттай өргөлөө.

Энэ жинд Испанийн тамирчин Валин Лидиа хамгийн өндөр буюу 110 кг-ыг захиалаад байсан. М.Анхцэцэг түлхэлттэй оролтод гарын бэртлээс болж, оролцоогүй л хаагаад байна. М.Анхцэцэг Монголын хүндийн өргөлтийн тамирчдаас анхлан Дэлхийн аваргын медальтан болсон тамирчин боллоо.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
1+1=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?