Арслангийхан санхүүгийн байдалдаа сэтгэл тун хангалуун болно

1688 2017/12/07 0

ХОНЬ (3/21-4/19)
Таныг жинхэнэ турших өдөр. Үнэмшилгүй, толгой эргэм том аз тохионо. Хэрэв та гэнэт их мөнгө хожвол буяны ажилд зориулаарай. Цаг тухайд нь зохих арга хэмжээ авахыг зөвлөж байна. Шинэхэн танилтайгаа хялбархан дотносоно. Хүүхдүүддээ эрх чөлөөг өг, өөрийн хүсэл ба санааг хүчээр бүү тулга.

ҮХЭР (4/20-5/20)
Замбараагүй байдал уур цухалыг чинь хүргэх тул хувийн зүйлүүдээ эмх замбараатай байлга. Та дайлах, суралцах дуртай хүмүүстэй сэтгэлээ хуваалцахдаа баяртай байх болно. Хүн болгон ааш сайтай биш санагдаж болох учраас та аль болохоор хөгжилтэй байж нүүрэндээ инээмсэглэл тодруул. Баяр баясгалантай байх нь сэтгэлийн дарамтыг хөнгөвчилнө.

ХАМТАТГАХ (5/21-6/21)
Урьдчилан тааварлахын аргагүй өдөр. Өнөөдөр таныг залхуу хойрго байдал эзэмдэж, таны эрч хүч буурах болно. Хэрвээ та маш их ядарч, бие тань сул байгаа бол орондоо хэвтэхийн оронд гадуур гарч найз нөхөдтэйгөө уулзаж сэтгэлээ сэргээ. Мөн өөрт таалагддаг зүйлээ хийхийг хичээ. Та бусдад зааж зөвлөх дуртай тул сурган хүмүүжүүлэгчийн ажил танд зохидог. Тиймээс та энэ чадвараа ашиглаж бусдад тусла. Энэ нь таны урам зоригийг сэргээх болно. Хүмүүст туслахдаа аль болох халуун дулаан уур амьсгал үүсгэхийг хичээ.

МЭЛХИЙ  (6/22-7/22)   
Баярт мэндчилгээ болон харилцаа холбоо нь сэтгэлийн хөөрлийг төрүүлэх ба ихэнхи нь аз жаргалтай мэдээнүүд байна. Өдөр тутмын ядаргаатай үйл ажиллагаа нь төвөггүйгээр үргэлжлэх ба урт хугацааны жаргалтай чиг хандлага давамгайлж байна. Гариг эрхэсийн нөлөөгөөр сурах хүсэл эрмэлзэл ихсэх болно. Зарим мэлхийн ордны эмэгтэйчүүдийг бүтэлгүй хайр хүлээж байна.

АРСЛАН (7/23-8/22)   
Санхүүгийн байдалдаа сэтгэл тун хангалуун болно. Хэмнэх үү үрэх үү гэсэн сонголт тулгарна. Аз болоход мөнгө олох боломж удахгүй гарч ирнэ. Хайр дурлалын явдлаа хянаж хатуу чанга байснаар хайртай хүнээ өөртөө татаж чадна. Таны гэр бүлд тайван байдал, хайр дурлал ноёлно. Гэвч гадны хүний нөлөөгөөр тайван байдал сарних магадлалтай тул муу санаатнаас болгоомжил.

ОХИН (8/23-9/22)
Энэ өдөр эхэлсэн бүхэн бүтэлгүйтэх магадлал өндөр тул та итгэл найдвараа алдаж мэдэхээр байна. Үүнээс болж уурлаж бухимдах бололтой. Ямар ч ажил танаас ихээхэн хүчин чармайлт шаардах боловч олигтой үр дүн гарахгүй. Магадгүй таагүй мэдээ сонссоноор сэтгэл санаа тавгүйтэж, улмаар гэр бүлийн тайван амгалан байдлыг эвдэж мэдэх юм. Хэт илэн далангүй байх нь таны тухай бодох бусдын сэтгэлийг улам бүр баталгаажуулна. Иймд өөрийнхөө зовлонг өөртөө л үлдээ.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   
Бизнесийн үйл ажиллагаа болон мэргэжилдээ өөрийн анхаарлаа хандуул. Магадгүй тушаал дэвшүүлэх эсвэл шилжүүлэх санал чамд ирнэ. Одоогийн дадлага туршлага бол чиний гол зорилго. Тиймээс амжилт олохдоо нухацтай бодож үзэх хэрэгтэй. Одоо юу хүсэж байгаагаа мэдэх нь асуудал болоод байна. Өөрийгөө ямар нэгэн зүйлд дайчлах гэсний хэрэггүй.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   
Шинийг эрэлхийлэгч, судлаач, эрдэмтэн хилэнцийнхэнд таатай өдөр. Үйлдвэрлэлийн үйл явцтай хамаатай таны саналыг удирдлага туйлын уриалгахан хүлээн авна. Юу чаддагаа харуулахаас бүү ич. Энэ үе бас зохиолчид, сэтгүүлчид амжилтад хүрдэг. Ямар нэгэн эрсдэлтэй алхам хийхээс бүү ай. Хийж буй зүйл чинь ирээдүйдээ санаа зовохооргүй болгох санхүүгийн амжилтыг авч ирнэ.

НУМ (11/22-12/21)
Хэцүү байсан ч жижиг төсөл төлөвлөгөөнүүдээ хийх гэж оролдоход яг тохирсон өдөр. Хэдий тийм боловч та бүрэн дуусгачхаад дараагийнхийг нь эхлэх хэрэгтэй гэдгээ санаарай. Өөрийн төлөвлөгөөгөө нэн тэргүүнд тавьснаар энэ нь танд хурдан ажил үүргээ амжилттай дуусгах боломжыг өгнө. Танд төрөлхийн сайн зөн байдаг. Тиймээс өөрийн совиндоо анхаарлаа хандуулж үйл хөдлөлөө хий.

МАТАР (12/22-1/19)
Орой үдэшлэг цэнгээний газраар үүр хаяартал явах бололтой. Энэ нь таныг өдрийн турш нойрмог, байдалтай болгох болно. Өнөөдөр найз нөхөдтэйгөө уулзах, олон нийтийн арга хэмжээнд оролцох зэргээр тун завгүй байх болно. Томоохон арга хэмжээнд сайн дураар оролцсоноор сонирхолтой хүмүүстэй танилцаж сайн найзууд болж чадна.

ХУМХ (1/20-2/18)
Од эрхэс завгүй байгаа хүнд тусалж санхүүгийн ээдрээтэй асуудлыг шийднэ. Та ивээн тэтгэгчтэй болно. Зарим нь амжилтад хүрэхийн тулд заавал тусламж эрдэг. Ингэх хэрэггүй. Танд хүч чадал бүх зүйл байна. Өөрийгөө сайн дайчил.

ЗАГАС (2/19-3/20)
Уран зураг, театр урлаг гэх мэт харилцааны хэлбэрүүд танд жинхэнэ бодит ертөнцийг харах боломж олгоно. Суралцах амрах, өөрийгөө хөгжүүлэхийн тулд аялвал зохистой. Зарим загасын ордныхны хувьд байнга уулздаг хүмүүсээсээ түр холдох нь үр ашиг авчирна. Байгальд ээлтэй хоол хүнсний дэглэм баримталж эхлэх, бясалгал зэргийн талаар бодож үзээрэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
4+4=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?