Ихэр төрөлт удамших нь элбэг

890 2017/12/07 0


Жирэмсэн эхээс хоёроос дээш хүүхэд зэрэг төрөхийг ихэрлэх гэж нэрлэдэг. Ихэрлэх гэдэг нь үр тогтох үед өндгөн эстэй нийлсэн эрэгтэй хүний бэлгийн эс \ сперматозоид\-ийн тооноос хамаардаг. Бэлгийн үйлдэл \ хурьцал\-ийн үед эрэгтэй хүнээс хэдэн саяаар тоологдох эр бэлгийн эс ялгаран эмэгтэйн үтрээнд цацагдах бөгөөд тэдгээрээс хамгийн хөдөлгөөнтэй, амьдарах чадвартай 1-3 \ цөөн тохиолдолд гурваас дээш \ эс умайгаар дамжин өндгөвч хүрч өндгөн эстэй нийлснээр үр тогтдог. Энэ үед тогтсон үр ихэр эсэх нь шийдэгдэнэ гэсэн үг. Ихрийг дотор нь нэг өндгөн эсний хоёр өндгөн эсний гэж ангилах ба хоёроос дээш бол тэр тондоо хамааран гурван, дөрвөн гэхчлэн ялгаатай гэсэн үг. Ихэр төрөх нь тийм ч элбэг биш. Эрдэмтдийн судалснаар хоёр ихэр ойролцоогоор 100 төрөлт тутамд нэг, гурван ихэр 800 төрөлт тутамд нэг тохиолдох магадлалтай гэж үздэг. Харин дөрөв түүнээс дээш ихэрлэх нь маш ховор боловч дэлхийн хэмжэнд жилдээ нэгээс хоёр л тэмдэглэгдсэн байдаг. Гэлээ ч анагаахын түүхэнд тэмдэглэгдсэн дөрөв ба түүнээс дээш ихэр хэд хэд байдгаас хамгийн олон нь Гиннессийн номонд бичигдсэн 11 ихэр юм.
Энэ нь 1977 онд Бангладеш улсад төрсөн ажээ. Ихрүүд өөр хоорондоо ялгахын аргагүй адил, эсвэл тэс ондоо байх нь бий. Ихрүүд нэг өндгөн эсний гэдэг нь нэг ихэснээс салаалсан тус тусдаа хүйстэй байхыг хэлнэ. Ийм ихрүүд хоорондоо маш адилхан, ихэвчлэн хүйс \ эр эм нь гэсэн үг \  нь ижилхэн байдаг юм.  Хоёр өндгөн эсний гэхээр хоёр тусдаа ихэртэй байх бөгөөд хүйс нь өөр өөр, царай зүс нь ч адилхан биш байх хандлагатай. Өөрөөр хэлбэл хоёр өөр хүүхэд гэж ойлгох бөгөөд нэг эх, цэгтэй учраас ах дүүстэй адилхан ерөнхийдөө адилхан зүс царай, зан чанартай байх нь цөөнгүй. Ихрүүдийн эцэг эхийн аль нэг удамд ихэрлэсэн тохиолдол байсан бол цаашид ч аль нэг үед нь ихэр хүүхэд төрөх магадлал удамшин дамждаг. Ихэр хүмүүс хоорондоо адилхан байхаас гадна бас сэтгэл санаа, бие эрхтний талаас ч ямар нэг сэжмээр холбоотой болох нь анзаарагддаг. Үүнийг хүний биеэс ялгарах цахилгаан соронзон үйлчлэлээр тайлбарлах нь бий. Жишээ нь ихрийн өрөөсөн өвдөхөд нөгөө ихэр нь зовиурлах, өвдөх нь ч цөөн биш. Жирэмсэн эх ихэр хүүхэд тээсэн болохыг жирэмсэлснээс хойш ойролцоогоор хоёр сарын дараа ЭХО-гоор оношлох боломжтой. Түүнээс хойш бол эмч хүүхдүүдийн зүрхний цохилтоор нь ихэр болохыг мэддэг юм.
Ихэр хүүхэд тээх нь эхийн талаас нилээд хүндрэлтэй байдаг учир эмчийн хяналтанд орох нь зүйтэй. Ялангуяа төрөх хугацаа ойртсон үед илүүтэй анхаарах нь төрөлтийг ямар аргаар явуулахыг шийдэх ач холбогдолтой. Түүнээс гадна ихрүүдийн байрлал төрөхөд саадгүй эсэх, хүй нь тусдаа эсэх гээд зайлшгүй анхаарах олон шалтгаан бай. Ихэс нь умайн амсарт ойр байрласан хүүхэд голдуу эхэлж төрдөг. Цөөнгүй тохиолдолд эхний хүүхдийн ихэс ховхорохтой зэрэгцээд нөгөө хүүхдийн ихэс ховхорсон бол төрөх үед цус байх ёстойгоос илүү алдах эрсдэл гардаг. Ихэр хүүхдүүд голдуу нэг хүүхдээс харьцангуй жижг байдаг болохоор төрөлт амархан явагдах сайн талтай. Хүүхэд төрсний дараа нярайг асарч сувилахад багагүй хүндрэл гарна. Хүүхдүүдээ хөхүүлэх, угааж арчлах, агаар салхинд гаруулах гээд нэмэлт асрагч, туслагч шаардагддаг. Гурваас дээш ихрүүдийн хувьд төрөөс анхаарч нэмэгдэл тэтгэлэг олгох, тусгай асрамжийн \ ихэр хүүхдийн сувилал\ газарт байлгах зэргээр арга хэмжээ авдаг нь энэ бүгдийг бодолцсон шийдвэр байлаа. Сүүлийн үед цөөнгүй гэр бүл ихэр хүүхэд төрүүлэх сонирхолтой болсон нь хуруу шилний хүүхэд гэх шинэ арга нэвтэрсэнтэй холбоотой. Эцгээс нь хамгийн сайн, чанартай үр \ сперматокоид\-ийг сонгож аваад эхийн өндгөн эсэд суулгасны дараа буцаан авч эхийн умайтай адил орчинд өсгөн томруулах, дараа нь эхийнх нь хэвлийд шилжүүлэх үндсэн зарчимтай. Бүр тусгайд нь өсгөх, эсвэл өөр эмэгтэйн умайд байрлуулж байгаад төрүүлэх шэхчлэн хэлбэрүүд байдаг. Ямар нэг шалтгаанаар үр тогтоох чадваргүй нөхөртэй бол дээрх аргаар өөртэй нь төсөөтэй өөр эрэгтэйгээс бэлгийн эсийг нь аваад эхнэрийнх нь умайд суулгах арга ч хэрэгжиж буй. 
 
Олхонууд ШААБАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
7+7=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?