АТГ Эрчим хүчний яаманд зөвлөмж өгчээ

237 2017/12/07 0

Авлигатай тэмцэх газрын мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар ц.цэцэгдэлгэрэх эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд өнөөдөр авлигатай тэмцэх газраас гаргасан зөвлөмжийг гардуулан өглөө.

Уг зөвлөмжид аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох, сунгахад тавих хяналтыг сайжруулах, тусгай зөвшөөрөл олгох, сунгахдаа үндэслэлгүй төлбөр, хураамж авахаар тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох, салбарын харьяа төрийн өмчит хувьцаат компаниудын ажилтан, албан хаагчдын цалин, урамшуулалд харьцуулсан судалгааг хийж, компанийн ашигт ажиллагаа, ажлын үр дүн зэрэг хүчин зүйлсийг харгалзан урамшууллын нэгдсэн жишиг тогтоон мөрдүүлэх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг тусгажээ.

Эрчим хүчний сайд ц.даваасүрэн зөвлөмжид дурдсан асуудлаар цаашид салбарын хэмжээнд анхааран ажиллахаа илэрхийллээ. Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсгүүд төрийн бүх шатны байгууллагад очиж ажилласан бөгөөд шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг дахин гаргуулахгүй байх үүднээс зөвлөмж боловсруулсан юм. зөвлөмжийг яам, агентлагт хүргүүлэх ажил үргэлжилж байна.


 

 


 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
5+5=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?