Түргэн тусламжийн 1376 дуудлага ирснээс 36.8 хувь нь томуугийнх байна

225 2017/12/07 0

 
Нийслэлийн хэмжээнд арванхоёрдугаар сарын 4-ний байдлаар, амбулаторийн 89588 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчний 3872 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.3 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 0.1 хувиар буурсан, өнгөрсөн оны мөн үеийн дундажтай харьцуулахад 2.2 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Нийт өвчлөгсдийн 36.5 хувийг 0-2 нас, 30.3 хувийг 2-4 насны хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн түргэн тусламжийн 1376 дуудлага ирснээс 36.8 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ. Томуу, томуу төст өвчлөлийн хувьд Сүхбаатар дүүрэгт 5.4 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 5.1 хувийг тус, тус эзэлж байгаа нь хамгийн өндөр байна.

Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд арванхоёрдугаар сарын 05-ны байдлаар, насанд хүрэгчдийн орны 6.7 хувийг буюу 81 орыг хүүхдийн оронд шилжүүлж, нөөц өрөөнүүдэд 100 ор тавьснаар орны зохицуулалт хийгдсэн бөгөөд нийт 181 ороор хүүхдийн орыг нэмэгдүүлсэн байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10+10=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?