Путин сонгуульд ялалт байгуулбал 2024 он хүртэл төр барина

226 2017/12/07 0


ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ирэх онд болох ерөнхийлөгчийн сонгуудьд дахин өрсөлдөнө гэдгээ мэдэгдлээ.  Тэрээр Нижний Новгород хотноо Волга автомашины үйлдвэрт ажилтнуудынх нь өмнө үг хэлж байхдаа ийнхүү мэдэгдсэн байна. Тэрээр "Би ОХУ-ын ерөнхийлөгчийн суудлын төлөө нэр дэвших болно” гэжээ.
2000 оноос хойш ерөнхийлөгч болон ерөнхий сайдын албыг хашсан тэрээр ирэх гуравдугаар сард сонгуульд ялалт байгуулбал 2024 он хүртэл төрийн тэргүүнээр ажиллах юм. 
Түүнчлэн Оросын телевизийн нэр хүндтэй сэтгүүлч Ксения Собчак сонгуульд өрсөлдөхөө хэдийн мэдэгдсэн ч олон нийтийн санал асуулгаар ноён Путин хялбархан ялалт байгуулах магадлал өндөр байгаа аж. Харин Оросын сөрөг хүчний гол удирдагч Алексей Навальный өмч хөрөнгө шамшигдуулсан хэргээр албан тушаалаасаа огцорсон билээ. Гэвч Навальный өөрийг нь улс төрийн сэдлээр ийнхүү огцруулсан хэмээн үзэж байгаа юм. 
Ноён Путин нь Сирийн иргэний дайн болон Украйнаас Крым хүртэл Оросыг нэгтгэхэд дэлхий нийтийн өмнө Орос улсын байр суурийг дахин сэргээж чадсан хүчирхэг удирдагч хэмээн ихэнх оросуудын хувьд нэр хүндтэй байгаа билээ.

Владимир Путиний талаар товчхон: Тагнуулчаас ерөнхийлөгч хүртэл
1952 оны аравдугаар сарын 7-нд Ленинград хотод төрсөн
Их сургууль дүүргэснийхээ дараа хуулийн чиглэлээр суралцаж, КГБ-д элссэн
Коммунист Зүүн Германд тагнуулчаар ажиллаж байсан. Өдгөө түүний КГБ-д байсан нөхөд нь төрийн өндөр дээд албан тушаалтнууд болсон
Өөрт нь хуулийн талаар зааж сургасан Санкт Петербург хотын дарга Анатолий Собчакад 1990-ээд онд тусалсан
1997 онд Борис Ельциний засгийн газарт ажиллаж, Холбооны аюулгүй байдлын албаны дарга, дараа нь ерөнхий сайд болсон
1999 оны шинэ жилээр Ельцин огцорч, түүнийг ерөнхийлөгчөөр зарласан
2000 онд тэрээр ерөнхийлөгчийн сонгуульд шууд ялалт байгуулсан
2004 онд ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон
ОХУ-ын Үндсэн хуулиар нэг хүн гурав дахь удаагаа дараалан ерөнхийлөгч болохыг хориглодог тул ерөнхий сайд болсон
2012 онд гурав дахь удаагаа ОХУ-ын ерөнхийлөгч болсон
Өдгөө төрийн тэргүүнээр нийт 15 жил ажиллаад байна.

Б.Болормаа


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-2=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?