Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар Х.Хэрлэнг томилжээ

260 2017/12/07 0

Засгийн газрын шийдвэрээр Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус газрын даргаар Х.Хэрлэнг томилсон байна.

Б.Баатарцогт АН-ын Засгийн газрын үед энэхүү албан тушаалд томилогдсон бөгөөд уул уурхайн салбарын тогтвортой бодлогын залгамж халаа болж Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед үргэлжлүүлэн ажилласан юм.

Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар томилогдсон Х.Хэрлэнгийн хувьд 1975-1985 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын Ерөнхий боловсролын дунд сургууль, 1985-1991 онд Политехникийн дээд сургууль, 1999-2001 онд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2009 онд ШУТИС-д магистрын зэрэг хамгаалсан нэгэн юм байна.

Тэрээр 1991-1992 онд Барилгын зургийн институтэд зургийн техникч, 2000-2006 онд АМХЭГ-т Кадастрын албаны дарга, 2006-2007 онд Үйлдвэр, худалдааны яаманд Хөнгөн үйлдвэрийн газрын орлогч дарга, 2007-2010 онд "Эйч Ти Эм” ХХК-ийн Захирал, 2010-2012 онд ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлагын газрын дарга, 2012 оноос "Эйч Ти Эм” ХХК-ийн захирал, 2016 оноос ”Монголын төмөр зам” ТӨХК”-ийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байжээ.

 

Ж.Бат

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
2+2=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?