Нэгдүгээр төв эмнэлэг, БНСУ-ын Гэгээн Мария эмнэлэгтэй хамтран ажиллана

241 2017/12/07 0

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, БНСУ-ын Гэгээн Мария эмнэлэгтэй "Эмчилгээний дараах хяналтын төв” байгуулах төсөлд хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Энэхүү төвийг байгуулснаар БНСУ-д эмчилгээ хийлгэсэн Монгол иргэд эх орондоо эмчийн хяналтанд орох, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх боломж бүрдэх юм байна. Манай улсын иргэдийн хувьд БНСУ-д ихээр эмчлүүлдэг боловч эмчилгээний дараах хяналт алдагдах, доод тал нь 2-3 удаа тухайн улс руу зорчдог нь тухайн хүнд санхүүгийн дарамт болохоос гадна маш их цаг хугацаа алддаг байна. Тэгвэл төсөл хэрэгжсэнээр хоёр улсын эмч, мэргэжилтнүүд харилцан мэдээлэл, туршлага солилцох, БНСУ-д оношилгоо, эмчилгээ хийлгэсэн өвчтөнүүдэд эмчилгээний дараах зөвлөгөө, үйлчилгээг үзүүлэх зорилгоор эх орондоо мэдээлэл харилцааны технологид суурилсан төвтэй болох ажээ.
Сүүлийн хоёр жилд зайлшгүй шаардлагаар 
манай улсын 115 иргэн БНСУ-д эмчилгээнд хамрагдсан байна.  

Дашрамд дурдахад, УНТЭ нь Гэгээн Мария эмнэлэгтэй 2012 оноос чөмөг шилжүүлэн суулгах төсөлд хамтран ажиллаж байгаа юм байна.
 
Ж.Бат
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
8+8=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?