Х.Бадамдэлгэр: Шаркуудаас хөрөнгө оруулалт авч чадсангүй гээд хямраад байгаа зүйл байхгүй

6517 2017/12/07 1

 

Өглөөний зочин” ярилцлагын буланд "Шарк Танк” нэвтрүүлгийн ес дэх дугаарын оролцогч "Алтан нутаг” компанийн үүсгэн байгуулагч Х.Бадамдэлгэртэй ярилцлаа. Тэрбээр интерьер дизайнер мэргэжлийг эзэмшиж, гарааны бизнесээ энэ онд эхлүүлсэн бөгөөд Монголд анхдагч гэмээр бизнесийн санааг нэвтрүүлгийн үеэр танилцуулсан. Түүний бизнесийн онцлог, цаашдын хөгжлийн талаар хэсэг хором ярилцлаа.

– Сайн байна уу? Танд уншигчдынхаа зүгээс энэ өдрийн мэндийг хүргэе. Та уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

– Сайн байна уу. Намайг Х.Бадамдэлгэр гэдэг. Би интерьер дизайнер мэргэжилтэй, төрийн захиргааны удирдлагаар бизнес бакалаврын зэрэгтэй, зохион бүтээх чиглэлээр ажилладаг. Сонирхлынхоо дагуу энэ онд "Алтан нутаг” компанийг үүсгэн байгуулж Монголын зах зээлд танигдахаар ажиллаж байна.

– Бизнесийн санаагаа хэрхэн олж байв? "Шарк танк” нэвтрүүлэгт оролцсоноор таны бизнест өөрчлөлт гарсан уу?

– Нэвтрүүлэг цацагдсанаас хойш хүн болгон яриад баяр хүргэж байсан. Хүмүүсийн сэтгэгдлээс маш их урам авч байна. Бизнесийн санаагаа хэрхэн олсон бэ гэвэл сургуулиа төгсөөд инженерийн чиглэлээр ажиллая гэж бодож байсан. Түүнээс хойш эргэн тойрондоо тулгарч буй асуудлыг ажиглаад ер нь яагаад эх орондоо үйлдвэрлэгдсэн сувинерийн шинжтэй зүйл хийж болдоггүй юм бэ гэж бодсон. Миний ажигласнаар өнөө үеийн залуучууд төрөлх нутаг, уул усныхаа талаар мэдлэг дутмаг санагддаг. Тиймээс миний зүгээс энэ бизнесээр дамжуулан хүмүүст ач холбогдолтой, нутаг усыг нь танин мэдүүлж, онцлогийг харуулах зорилгоор судалгаанд суурилж бизнесээ эхлүүлсэн. Гараан бизнес эхлүүлэхэд маш сонирхолтой санагдсан. Хүүхэд байхдаа түц ажиллуулж наймаа хийж байсан л даа. Тэр үеэс л бизнесмен, энтрепренер нарын ялгааг олж харж харсан юм.

– Нэвтрүүлэгт оролцох үедээ шаркуудтай хэр санал нийлсэн бэ?

– Санал нийлсэн. Бид нар хоорондоо 40 минутын турш ярилцсан. Эргэлзэж байсан зүйлүүддээ үнэтэй зөвлөгөөг авсан. Туршлагатай хүмүүсээс сонсож мэдэх юм их байна шүү гэж санагдсан.

– Одоогоор ямар ажил дээр төвлөрч ажиллаж байна вэ?

– Манай "Алтан нутаг” компани "Монголиан минитур” нэртэй макетийн компанийн гаргаж буй нэг төрлийн бренд юм. Бид нарын зүгээс өөрсдийн онцлогийг шингээгээд роботын макет буюу "роботик макет” хийхээр зориод хамгийн сүүлд "Монгол Базаалт” компанийн Л.Ариунболд захирлын үйлдвэрийн макетийг хүлээлгэж өгсөн. Хүмүүст бас их таалагдаж байх шиг байна. Бид цаашдаа олон төрлийн бренд гаргахаар судалж байна. Зөвхөн уул гээд гацчихгүй, шинэ инновацилаг технологийн шийдлүүдийг шингээсэн зүйлсийг хийхээр судлаад явж байна. 

– Танай компанийн онцлог юу вэ? Бүтээгдэхүүний үнэ өртгийн хувьд ямар үнэтэй байдаг вэ?

– Брендийн хувьд нэг ширхэг макетанд хийц, деталийн үнээс хамаарч янз янз гардаг. "Алтан нутаг” брендийн макетууд 270 мянгаас нэг сая 700 мянга хүртэл үнэтэй байдаг. Макетанд тогтсон үнэ гэж байхгүй. Нутгийн шороогоор хийх үү, эсвэл хэвлэмэл байдлаар хийх үү, газрын зураг, шүтлэг бишрэлд зориулж хийх үү зэргээр тухайн хүний шүтлэг бишрэлд зориулж ажлынхаа обьемыг бодчихоод үнийг гаргадаг.

– Зах зээлийг хэрхэн харж байна вэ? Бэрхшээлтэй зүйл тулгарч байна уу?

– Манайд сувинерийн төрлийн бизнес эхлэгчид 20 гаруй бий. Одоо манайх гурвуулаа ажиллаж байна. Хэмжээнээс шалтгаалаад долоо хоногоос нэг сарын хугацаанд хийнэ. Нэг уул хайрхан, нэг үйлдвэр тоног төхөөрөмжийн судалгаа хийхийн тулд хоёроос гурван хоног судалгаа хийх хэрэгтэй. Түүнийг хийхийн тулд олон төрлийн авьяас шаарддаг, чимхлүүр ажил ч ихтэй. Гэхдээ нэг зүйл хийж бүтээснээр олон төрлийн зүйл сураад авчихдаг учраас өөрийгөө хөгжүүлэхэд улам бүр дөхөм байдаг. Манай компанид Бельги, Итали, Франц гэсэн орноос хүмүүс холбогдож эхэлсэн. Тухайн уул, эх биетийн сансрын нарийвчлалтай зургийг авахын тулд гаднын байгууллагуудтай холбогдож авдаг. Үүний дараа технологиудад суурилсан гаргалгааг гаргаж, олон шат дамжлагаар гарч буй үндсэн эх биет 3D зургийг үүсгээд хэвлээд гаргадаг технологитой. Гол зүйл нь бүтээгдэхүүнээ хийх явцад шинээр гаргалгаа олж хийхэд сайхан байдаг.

– Цаашдаа ямар зорилготой байна вэ?

– Цаашдаа бизнесээ улам бүр хөгжүүлэхийн тулд улам хичээж байна. "Business to Businees” буюу бизнесээ улам хөгжүүлэхийг зорьж байна. Бүтээгдэхүүн үйлчилгээг таниулах ажлыг нэн тэргүүнд хийж байна. Урт хугацааны зорилго гэвэл илүү өргөн байдлаар харж байгаа.

– Хэрэв шаркуудаас хүсч буй хөрөнгө оруулалтаа авсан бол юу хийх байсан бэ?

– Хэрэв хөрөнгө оруулалт авсан бол нэг жилийн ажил товчлогддог ч юм уу хугацаа наашлах байсан байх. Хөрөнгө оруулалт авч чадсангүй гээд хямраад байгаа зүйл байхгүй. Энэ нэвтрүүлэгт орсноор хүмүүсийн хандлалгыг харж, хийсэн бүтээсэн зүйлээ таниулж байна. Нэг талаараа олон төрлийн ашигтай. Зөвхөн хөрөнгө оруулалт авах энэ нэвтрүүлгийн гол зорилго биш. Миний мэдэх олон залуучууд энэ нэвтрүүлэг орсон. Хөрөнгө оруулалт авсангүй гээд амьдрал нь сүйрээд байх юм байхгүй шүү дээ. Харин ч тэр чиглэлийн ажлаар хөрөнгө оруулалт авна гэдэг давуу талтай санагдсан.Одоогоор хөрөнгө оруулалтаа борлуулалтаасаа босгож байна.

– Нэвтрүүлгийн үеэр Н.Цэлмүүн шаркын хэлсэн зүйлтэй та санал нийлсэн үү? Нутгийн шороо чулууг байрнаас нь хөдөлгөх нь зөв үү?

– Түүнтэй би санал нийлсэн. Нэг ялгаатай тал нь бид нарын макетанд ашиглах элсний жилийн хэрэгцээ гэхэд нэг кг элс байдаг. Элсийг нь аваад бид нар эцсийн бүтээгдэхүүн болгоод гаргаж ирсэн. Буруугаар ашиглаагүй холбогдох хүмүүст зорилгоо танилцуулж авсан. Бидний хийсэн уул, бусад макетийг хараад сууж байгаа хүн нутгийн шороо гэж бодож итгэж үнэмшиж байгаад гол утга учир оршино. Харин нутгийн элс шороог хөндөөд байна уу. Дээж болгож аваад байна уу гэдэг ялгаатай ойлголт санагдсан.

– Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

 

 Э.Ариун

 

 


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
8+8=?
Хариуг энд бичнэ үү:*
  • lol
  • 2017/12/08 00:10
ter tselmuun mongoliin gazar shoroog oorsdoo sendiichej olson mongon deer suuj bgaagaa meddeggui yum bhdaa bas orj irj bgaa mundag setgelgeetei zaluusiisiig oorteigoo haritsuulj hariulaad bgan uneheer ineedtei sanagddag jisheen bi tegeegui bhad nadtai haritsuulahad geh jisheenii dotor muuhai orgimoor
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?