Исламын улс бүлэглэл устах болоогүй гэдгийг анхааруулжээ

397 2017/12/07 0

   Алан хядах Исламын улс бүлэглэл Сири, Иракт ялагдал хүлээж хүч нь суларсан хэдий ч тэд хаана ч террорист халдлага үйлдэх чадалтай хэмээн АНУ-ын Тагнуулын байгууллагын төлөөлөгчид тус улсын Сенатад мэдэгджээ. АНУ-ын Терроризмын эсрэг  Үндэсний төвийн Тагнуулын асуудал хариуцсан захирал Лора Шайо " Исламын улс бүлэглэл хэдийгээр ихээхэн хэмжээний хохирол амссан боловч  тэдний террорист халдлага үйлдэх хүчин чадал багассан гэж огтхон ч бодохгүй байна” гэж хэлжээ. Түүний үзэж байгаагаар алан хядах Исламын улс бүлэглэлийг дэмжигчид интернет болон сошиал ертөнцөөр хоорондоо холбогдон дэлхийн хаана ч  алан хядлага үйлдэх боломжтой бөгөөд энэ талаар АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын хорооны төлөөлөгч Рон Жонсон   хэлэхдээ ” Энэ бол кибер орон зай дах шинэ Халифат юм ” хэмээн мэдэгджээ.  Өчигдөр буюу энэ сарын 6-нд ОХУ-ын Зэвсэгт Хүчний Жанжин Штабын дарга армийн генерал Валерий Герасимов "Сирийн газар нутаг Исламын улс бүлэглэлийн алан хялагчдаас бүрэн чөлөөлөгдсөн” гэж мэдэгдсэн юм.                     
 
Ж.Батдорж 
  
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
1+1=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?