АТГ-аас Стандарт хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөрийг шалгаж эхэлжээ

367 2017/12/07 0

АТГ эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа мөнгө завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр Стандартчилал хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөрийг хоёр албан тушаалтных нь хамтаар шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээлж байна.

Түүний талаар гомдол мэдээлэл өнгөрсөн арван нэгдүгээр сард АТГ-т ирсэн байна. Тодруулбал, Г.Гантөмөр даргыг төсвийн болон олон улсын төслийн мөнгөөр стандарттай холбоотой хоёр төрлийн ном хэвлүүлдэг бөгөөд албан байгууллагуудад 200 мянган төгрөгөөр ном шахаж хувьдаа ашиг олдог тухай мэдээлэл байжээ.

Харин СХЗГ-ын дарга Г.Гантөмөр үүнийг эрс үгүйсгэжээ. Тэрбээр "Хариуцлага алдсан хүнийг ажлаас чөлөөлсөн. Гэтэл ажлаас халагдсаныхаа дараа АТГ-т үндэслэлгүй гомдол гаргасан. Бид түүнийг эргүүлээд хуулийн байгууллагад шалгуулахаар гомдол гаргасан” хэмээсэн байна.

 

Ж.Бат

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
7+7=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?