Архангайд нялхсын эндэгдэл буурч, эхийн эндэгдэл гараагүй байна

1002 2017/12/08 0

Архангай аймгийн эрүүл мэндийн салбарт олон ажил хийгдэж байгаагийн нэг нь эх, хүүхдэд үзүүлэх тусламжийн чанар хүртээмжийг дээшлүүлэх явдал юм. Энэ ажлын хүрээнд олон ажил зохион байгуулан ажилласны үр дүнд хүүхдийн эндэгдэл 10 тохиолдлоор буурсан ба 1000 амьд төрөлтөнд нялхсын эндэгдэл  18.3 промиль, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 26.7 промиль байгаа нь зорилтот түвшнээс 0.2 хувиар, амьгүй төрөлт 5, дутуу төрөлт 25 тохиолдлоор тус тус буурч, эхийн эндэгдэлгүй ажиллажээ. 
 
Эх хүүхдэд үзүүлэх тусламжийн чанар хүртээмжийг дээшлүүлэх ажлын хүрээнд алсын зайн оношилгоог ашиглан 21 удаагийн цахим хурал, 22 удаа цахим сургалт, 760 гаруй эмнэлгийн мэргэжилтнийг сургалтанд хамруулж, хүнд өвчтэй хүүхдэд 3 дахь шатлалаас зөвлөгөө өгч оношлогоо эмчилгээний асуудлыг шийдвэрлэн, сумдад зөвлөх эмчийн хамтарсан үзлэгийг эх, хүүхдэд хийсэн байна.

Мөн Нэгдсэн эмнэлгийн НҮЭМК-ийн эмч нар 20 удаа утсаар зөвлөгөө өгч, алсын дуудлаганд мэргэжлийн багийг 15 удаа явуулан хүүхдэд тусламж үйлчилгээг цаг хугацаанд нь хүргэн, эх, хүүхдийн эмч, сувилагч нарыг ажлын байран дээрхи дадлагажих сургалтанд хамруулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж ажиллажээ. 
 
 
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
9+9=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?