Баян-Өлгий аймгийн зарим нутагт хүн, мал усгүйдэж байна

7943 2017/12/08 0

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Хошгарлых, Дүнгэрлэг, Толбо сумын Силаш, Наран, Хашаат, Алтанцөгц сумын Боосын уул, Улаанхус сумын Хар уулын орчмоор цас ороогүйн улмаас усны хомсдол үүсч харын зуд тохиолдож эхэлж байгаа ажээ. Одоогоор эдгээр нутагт 270 орчим айлын 90 мянга гаруй толгой мал өвөлжиж байна. 

Албаны хүний хэлснээр одоогоор дээрх газруудад гүний худаг гаргах боломжгүй гэнэ. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн ихэнх хэсгээр цас орох тул малын усны хомсдол арилна гэсэн хүлээлттэй байна.

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар тус аймгийн Алтай, Буянт, Сагсай, Улаанхус, Цэнгэл, Толбо, Дэлүүн, Булган сумдын уулархаг газраар 0,5-9 см-ийн зузаан цастай байгаа юм байна. Агаарын температурын хувьд шөнөдөө  -16-28 хэм, өдөртөө -10 -6 хэмийн хүйтэн байгаа аж. 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
8+8=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?