Найтаахад яагаад бурхан өршөөг гэдэг вэ

1238 2017/12/10 0

Урьд нэгэн хувилгаан айлын 3 настай хүүгийн сүнсийг авахаар яваа чөтгөртэй тааралджээ. Ингээд тэр айл руу хамт явангаа нөгөө 2 маань ярилцаж:

· Хувилгаан, чи юунаас айдаг вэ?

· Би аагтай цай, тарган хонины махнаас айдаг. Харин чи?

· Би алтан харганаас үнхэлцэгээ хагартал айдаг юм. Хувилгаан, чамайг тэр айлд очсон хойно хүүхэд нь найтааж юуны магад. Тэгвэл "Чөтгөр өршөө!” л гэдэг юум шүү.

 

Ингээд хувилгааныг мөнөөх айлд сууж байхад хөөрч баясан суусан хүүхдийнх нь царай гэнэт хачин болсноо найтаав гэнэ. Хувилгаан "Бурхан өршөө!” гэв. Хэсэг байснаа хүүхэд нь дахиад л эвгүйрхэн найтаажээ. Энэ удаад хувилгаан "Чөтгөр өршөө!” гэчхэж. Хувилгааныг айлаас гараад явж байтал чөтгөр гүицээд ирэв.
· За яав? Сүнсийг нь авч чадав уу?
· Авах нь ч авлаа. Харин чи яагаад "Бурхан өршөө!” гээд хэлчих вэ? Олон бурхан ирж ороож тойрчхоод сүнсийг нь авхуулахгүй их зовоолоо.
· Алив, тэр сүнсийг нь үзье.

 

Ингээд сүнсийг нь гаргаж ирэнгүүт хувилгаан булааж аваад алтан харганын бутан дунд ороод суучихжээ. Чөтгөр машид уурлан хувилгааныг чадах гэж бутыг аагтай цай, тарган хонины махаар булаад явжээ. Хувилгаан цай, махыг нь амтархан зооглоод өнөөх айлд очиж хүүхдийнх нь сүнсийг өгсөн юум гэнэ лээ. Yvнээс хойш найтаахад "Бурхан өршөө, бутын чинээ сахал урга!” гэж хэлдэг болсон юм гэдэг.

 

 /монгол ардын үлгэр домог/


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
7+7=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?