Хамгийн өндөр цалинг уул уурхайнхан авдаг

469 2017/12/12 0

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний 11 сарын байдлыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2017 оны 3 дугаар улирлын байдлаар 955.9 мянган төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 71.6 мянган төгрөгөөр өсжээ.
ҮСХ-ны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын статистикч Ю.Батзориг хэлэхдээ "Нийт ажиллагсдын 36 хувь нь 500.0-900.0 мянган төгрөгийн цалинтай байна. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2017 оны 3 дугаар улиралд нийт 38 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 606.3 мянган ажиллагчид хамрагджээ.
Эдгээр ажиллагчдын
-48.4 мянга нь 240.0 мянган төгрөг хүртэлх цалинтай
- 34.9 мянга нь 240.0-300.0 мянган төгрөгийн цалинтай
-107.7 мянга нь 300.0-500.0 мянган төгрөгийн цалинтай
-218.6 мянга нь 500.0-900.0 мянган төгрөгийн цалинтай,
-100.3 мянга нь 900.0-1,300.0 мянган төгрөгийн цалинтай
-25.4 мянга нь 1,300.0-1,500.0 мянган төгрөгийн цалинтай
-70.8 мянга нь 1,500.0 мянган төгрөгөөс дээш цалинтай байна.
Шимтгэл төлж буй ААНБ өмнөх улирлаас 0.2 мянгаар буурч, ажиллагчид буюу даатгуулагчид 11.3 мянгаар нэмэгдсэн.
Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл.Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2.2 сая төгрөг, харин урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 605.6 мянган төгрөг байна. Мөн ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2017 оны 3 дугаар улирлын байдлаар суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагчийн сарын дундаж цалин хамгийн их буюу 12 сая төгрөг, харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 521.4 мянган төгрөг буюу хамгийн бага байна" гэлээ. 
Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн хувьд, ажил хайж бүртгүүлсэн иргэд энэ оны 11-р сарын эцэст 34.1 мянга болсны, 24.1 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 10.0 /29.3 хувь/ мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 9.3 мянган хүнээр, өмнөх сараас 94 хүнээр буурч, 24.1 мянга болсны 13.2 мянга нь эмэгтэйчүүд байгаа аж. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.0 мянга нь Улаанбаатарт, 5.0 мянга нь Төвийн бүсэд, 4.9 мянга нь Хангайн бүсэд, 4.5 мянга нь Баруун бүсэд, 2.8 мянга нь Зүүн бүсэд ногдож байна.
Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажилгүй 81.6 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 23.6 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 68.3 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 29.0 мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 22.8 мянган хүнээр буурч, ажилд зуучлагдан орсон иргэд 4.7 мянган хүнээр өссөн байна.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 44.4 хувийг бүрэн дунд, 34.0 хувийг дипломын болон бакалаврын дээд, 6.4 хувийг техникийн болон мэргэжлийн, 5.5 хувийг суурь, 5.2 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.1 хувийг бага, 1.3 хувийг боловсролгүй, 1.1 хувийг магистр, доктор боловсролтой иргэд эзэлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-3=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?