Цас арилгах зориулалттай 10 гаруй төхөөрөмжтэй боллоо

7162 2017/12/13 0

Орхон аймгийн Хот тохижуулах газар цас арилгах зориулалттай техник хэрэгсэлтэй боллоо. Нийт 10 нэр төрлийн моторт тоног төхөөрөмжийг ОХУ, БНХАУ-аас худалдан авахад  орон нутгийн төсвөөс 20 сая төгрөг зарцуулжээ.
Эдгээр нь дагтаршсан цасыг бутлах, замын бордиур орчмын цасыг хамж цацах зориулалттай гэнэ. Ингэснээр Хот тохижуулах газрын ажилтнуудын ажлын бүтээмж дээшилж, хүн хүчний хуваарилалтыг боловсронгуй болгоход чухал нөлөө үзүүлнэ гэж тус газрын Ерөнхий инженер Г.Буяннэмэх ярилаа.
Үүнээс гадна ирэх онд Хот тохижуулах газарт Япон Улсын Токомачи хотоос цас арилгах зориулалттай, өндөр хүчин чадалтай авто машин нийлүүлэхээр болжээ. Энэ талаар Засаг дарга Д.Батлут ярихдаа "Бид Япон Улсын Токомачи хоттой тогтоосон харилцаа, хамтын ажиллагааныхаа хүрээнд Эрдэнэт хотод тусгай зориулалтын авто машин нийлүүлээч гэсэн хүсэлт гаргасан. Өнгөрсөн сард тус хотын удирдлагуудаас зөвшөөрсөн хариу ирүүлсэн. Тусгай зориулалтын автомашины зах зээлийн ханш нь 500 гаруй сая төгрөг боловч бид үүнийг үнэ төлбөргүй авахаар боллоо” гэлээ.
Дашрамд дурдахад, Хот тохижуулах газрын ажилтнуудыг аливаа тэмдэглэлт өдрөөр ажиллахад орон нутгаас нэмэгдэл цалин олгохоор боллоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
7+7=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?