Дорноговийн Даланжаргалан суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ

6978 2017/12/14 0

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Элдэв багийн нутагт энэ сарын 11-нд малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ.
Шүлхий өвчин гарсантай холбогдуулан сумын Засаг даргын захирамж гарч хорио цээрийн дэглэм тогтоож,  орон нутгийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байна.
Нөхцөл байдал ямар байгаа талаар Даланжаргалан сумын ЗДТГ-ын бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ш.Ганцэцэгээс тодруулахад "Шүлхий өвчин гарсантай холбогдуулан сумын Засаг даргын захирамж гарч шаардлагатай арга хэмжээг авч байна. Өвчилсөн 16 бог, таван бодийг тусгаарласан. Мөн хоёр айлын сэжиг бүхий малаас дээж авч шинжилгээнд явуулсан. Аймгаас МХГ, Онцгой байдлын газар, Тагнуулын газар, мал эмнэлгийн байгууллагаас холбогдох мэргэжилтнүүд манай суманд ирж ажиллаж байна. Мал эмнэлгийн ажилтнууд гурван хэсэгт хуваагдан өвчин тархаж болзошгүй газрын нийт 34200 бог малд урьдчилан сэргийлэх тарилгыг энэ сарын 12-ноос  хийж эхэллээ. Авто машин  ихээр зорчдог газруудад пост ажиллуулж, хөл хорио тогтоож  байна” гэв.
Сумын Засаг даргын захирамжаар сумын гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөнд тодотгол хийж ажиллах бүрэлдэхүүн, техник хэрэгслийн бэлэн байдал, байнгын хяналтын цэг, хөдөлгөөнт эргүүлийг томилж, үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний орон байр, хоол хүнс шатахуунаар хангаж ажиллах зэрэг арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
4+4=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?