Цэргийн ангийнхан цас цэвэрлэх төхөөрөмж бүтээжээ

7734 2017/12/14 0

Баянхонгор аймгийн Барилгын цэргийн 339 дугаар ангийн алба хаагчид өөрсдийн санаачлагаар, цас цэвэрлэх төхөөрөмж бүтээжээ.
Төхөөрөмжийг тусгай зориулалтын машинд угсарч, гар удирдлагаар ажиллуулах бөгөөд 20-30 см зузаан цасыг саадгүй цэвэрлэх чадалтай. Төхөөрөмжийг орос материалаар  хийсэн бөгөөд ойрын 10 жилдээ эвдэрч гацахгүй, бат бөх гэнэ.
Цэргийн ангийнхан "Хот тохижилт” ОНӨХХК-нийн дарга С.Готовт тус төхөөрөмжөө өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өглөө.

Сонирхуулахад, өнгөрсөн жилийн их цаснаар тус аймгийн "Хот тохижилт" компани, хурандаа Б.Эрхэмбаяр захирагчтай  барилгын цэргийн 339 дугаар ангитай хамтран цас цэвэрлэх ажлыг гүйцэтгэсэн. Тэдэнд  тоног төхөөрөмж байхгүй, дагтаршсан цасыг хүрз жоотуугаар цэвэрлэхэд цаг хугацаа их орсон зэрэг нөхцөл байдлаас үүдэн цас түрэх тусгай төхөөрөмж хийе гэсэн санаачлага төржээ. Тус санаачлагыг аймгийн Засаг дарга дэмжиж, төхөөрөмж хийх төсвийг шийдэж өгснөөр ийнхүү бодит ажил хэрэг болоод байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
8+8=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?