“Болор цом-35” наадам өнөөдөр Говь-Алтай аймагт эхэллээ

833 2017/12/15 1

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг утга уянгын яруу найргийн наадам болох "Болор цом-35” наадам өнөөдөр Говь-Алтай аймагт эхэлж байна. Энэ жилийн наадам Монголын үргэлжилсэн үгийн зохиолын нэрт төлөөлөгч, соён гэгээрүүлэгч Чадраабалын Лодойдамба агсны мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлогтой юм байна. 

Өнгөрсөн жил Дорнод аймагт зохион байгуулж наадмын цомын эзнээр яруу найрагч Б.Батсайханыг шүүгчид тодруулсан нь багагүй хэл ам дагуулсан билээ. "Болор цом”. Утга уянгын энэ их наадмыг 1983 онд  Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж санаачлан зохиож "Хүн төрөлхтөнд хүргэх шүлэг”-ээрээ тэргүүлж байсан түүхтэй. Удаах жил нь Дөнгөтийн Цоодол "Нэр нь тодроогүй баатрууд”, дараа жил нь Бавуугийн Лхагвасүрэн "Шагнал” шүлгээрээ тэргүүн найрагчид болж, тэр цагаас хойш ард түмний сэтгэлд хоногшсон олон арван найрагч төрөн гарчээ.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
5+5=?
Хариуг энд бичнэ үү:*
  • zochin
  • 2018/01/02 10:25
Nutgiin zon olondoo shine ony mend hurgey. Tegsh duureh jargaltai amar amgalan baigaarai Ta buhniig Khantaishriin oroi Khar zargyn nuruu munhud iveeg. M.Bilegsaihand amjilt husey. Terguun shagnal hurteh boltugai
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?